Төв аймаг:“ҮР ДҮНД СУУРИЛСАН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОН ТӨСӨВЛӨЛТИЙН АРГА ЗҮЙ” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна
Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийг Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүнс хөдөө аж ахуйн байгууллага хамтран 2021-2024 онд хэрэгжүүлнэ.
Энэ хүрээнд СЯ, ЭЗХЯ, ХНХЯ, ХХААХҮЯ, НҮБХХ, Төв аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж буй “Үр дүнд суурилсан төлөвлөлт болон төсөвлөлтийн арга зүй” сургалтад аймаг, сумдын хөгжлийн бодлого төлөвлөлт, төсөвлөлт, тайлагнал хариуцсан удирдлага, албан хаагч нийт 124 хүн оролцож байна.
Төрийн болон орон нутгийн бодлого ба төсвийн уялдааг хангаж, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, төсвийг үйл ажиллагаанд биш үр дүнд чиглүүлж төсөвлөх, урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн зорилго, зорилтыг хангах чиглэлээр Монгол улсад эхлүүлсэн төсвийн шинэчлэлийг дэмжих, үүнтэй уялдуулан төрийн албан хаагчдыг чадавхжуулах зорилготой уг сургалтыг өнөөдөр маргааш 2 өдөр зохион байгуулна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.184.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
8 цаг 7 мин
-
10 цаг 48 мин
-
12 цаг 8 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
8 цаг 7 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин