Эмийн сангуудын гэрээний биелэлтэд хяналт хийж, 20 эмийн сангийн гэрээг цуцлах саналыг гаргалаа
Үйл явдал
/
2022-10-27
ЭМДЕГ-аас өнгөрөгч есдүгээр сараас эхлэн гэрээ бүхий эмийн сангуудын 2022 оны “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний хэрэгжилт болон 2021 оны гэрээний хэрэгжилтийн жилийн эцсийн үнэлгээнд хяналт-шинжилгээ, үнэлгээг хийн ажиллаж байна.

Энэ хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа эрхэлж буй нийт 193 эмийн санд хяналт хийхэд “Хүний нөөц эмийн сангийн стандартад зааснаас дутуу, Эм зүйч, жор баригчдын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, НӨАТУС-ын баримтыг гэрээнд заасны дагуу хэвлээгүй, Эмийн сонголт болон эм худалдан авалттай холбоотой мэдээллийг харах зориулалт бүхий дэлгэцийг кассан дээр байршуулаагүй, атгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ” байгуулсан хаяг байршилд үйл ажиллагаа явуулдаггүй, хаяг байршил өөрчлөгдсөн тохиолдолд мэдэгдэж шинэчлэл хийдэггүй, Эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг иргэд даатгуулагчдад ил тод харагдахуйц байршилд байрлуулaaгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байна.

Дээрх зөрчлүүд нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны “Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам, Эмийн санд тавих нийтлэг шаардлага MNS 5260:2015 стандарт болон Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлилгээг худалдан авах гэрээг зөрчиж байгаа тул холбогдох арга хэмжээг газар дээр нь авч ажиллалаа.

Улмаар 38 эмийн сангийн гэрээг түдгэлзүүлэх, 20 эмийн сангийн гэрээг цуцлах саналыг гаргалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.132.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.