Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндсэн хуулийн цэц, МУИС хамтран “Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна. Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2022 оны аравдугаар сарын 31-ний 09.00 цагт болох тус эрдэм шинжилгээний бага хуралд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Байнгын хорооны гишүүд, эрдэмтэн судлаачид оролцоно.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн гэрээт профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D.) Ц.Сарантуяа “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц хянах эсэх асуудал” сэдэвт илтгэл танилцуулах бол МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор, хууль зүйн доктор (Ph.D.) Х.Сэлэнгэ “Үндсэн хуулийн хяналтын объектыг сайжруулах арга зам” сэдэвт илтгэл хэлэлцүүлнэ. Түүнчлэн “Үндсэн эрхийн маргаан: олон улсын сайн туршлага ба Монгол”, “Үндсэн эрхийн маргаан шийдвэрлэх нь: ХБНГУ-ын туршлага”, “Монгол Улсын Үндсэн хуулийн процессын эрх зүйн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал (эрх зүйн зохицуулалтын хүрээнд)”, “Монгол Улсын Үндсэн хуулийн үнэт зүйл, үзэл санаа, зарчмыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн цэцийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага” сэдэвт илтгэлүүдийг танилцуулна.
-
8 цаг 8 мин
-
10 цаг 48 мин
-
12 цаг 8 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
8 цаг 8 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин