Чингэлтэй дүүргийн 1,2,болон 3 хороо хамтарсан жишиг эмнэлэгтэй боллоо
Үйл явдал
/
2022-10-27

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх жишиг эмнэлэг өнөөдөр нээлтэй хийлээ. Уг дүүргийн нэгдүгээр хороо болон хоёр, гуравдугаар хорооний бүх иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авах бүрэн боломжтой тоног төхөөрөмж, лабортар, ажиллах хүчээр хангагдсан өрхийн эмнэлэг өнөөдөр үүд хаалгаа иргэддээ нээж байна. Уг эмнэлэгт шээсний шинжилгээ, био химийн лобартор, жирэмсэн эхэд тусламж үйлчилгээ үзүүлэх мөн хүүхэд багачуудын эмчилгээний бүх тоног төхөөрөмж хангах чиглэлээр ажилна өнөөдрөөс эхлээд үйлчилгээ үзүүлэх төхөөрөмжүүд байршиж эхлэнэ. Энэхүү эмнэлэг нь үйл ажилгаа эхэлснээр иргэд дүүргийн эмнэлэг эсвэл хоёрдугаар шатлалын эмнэлэг дээр оочирлох асуудлыг бүрэн шийдэж байгааг илэрхийллээ. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг иргэдэд хүртээмжгүй зориулалтын бус эмнэлэгтэй 1700мянган иргэдэд  үйлчилгээ үзүүлэх боломжгүй байдаг уг ачаалалыг өрхийн эмнэлэг хуваалцаж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрэн нээж байна хэмээн дүүргийн төлөөлөгч нийслэлийн хөрөнгө оруулалтын дарга Мөнхбат мэдэгдлээ. 2020 оноос ажил нь эхлээд 100% нийслэлийн хөрөнгө оруулалтайгаар "Баялаг говь" компани нэг жилийн хугцаандаа амжиллтай хүлээлгэж өглөө. Эмнэлгийн нээлтэнд Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл оролцож дараах зүйлийг яриллаа: 

-Энэ жил Чингэлтэй дүүрэг 30 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байгаа үүний хүрээнд өрхийн жишиг эмнэлэг байгуулах нэг ажил маань амжилттай зохион байгуулж дүүргийн нэг болон хоёр, гуравдугаар хорооний иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх нэгэн бүтээн байгуулалт хийлээ. 2017 онд азийн хөгжилийн банкны санхүүжилтээр Сонгинохайрхан,Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт тус бүрдээ 30сая долларын санхүүжилтэй 250 ортой иж бүрэн эмнэлэг барих шийдвэр гарсан 5жилийн хугцаанд газар шийдэгдээгүй улмаас өнөөх хүрсэн дүүрэг энэ асуудалыг ярилцаад дүүргийн төсвөөс танаад 6,8 тэрбум төгрөгөөр 2,8 га газрыг бүрэн чөлөөлсөн Чингэлтэй  дүүргийн 10 дугаар хороонд орчин цагийн 250 ортой жишиг эмнэлэг баригдахыг мөн мэдэгдлээ. Мөн дүүргийн нэгдсэн эмнэлгийн хажууд өргөтгөл бариж эмнэлгийн ачааллын асуудлыг шийдэхээ илэрхийллээ. Эрүүл мэндийн ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг анхаарч 5 ажилтан тус бүр 10сая төгрөгний урамшуулалыг 2021 онд олгосон энэ жил мөн олгоно цааш цаашдаа жил бүр уламжлал болгон олгож орон сууц амьдрах нөхцөлийг дэмжиж ажилахаа бүрэн илэрхийллээ. 

Уг эмнэлэг бүрэн ашиглалтанд орж үйл ажилгаагаа эхэлснээр нэг доор олон иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх давуу талтай бөгөөд хүний нөөц сайн байгаа учраас ажлийн ачаалал гарахгүй гэдгийг эмнэлгийн дарга хэллээ. Жишиг эмнэлэг учраас стандартын шаардлага бүрэн хангаж ажилахаа давхар илэрхийллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.198.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.