Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1, 2.2-т заасныг тус тус үндэслэн удирдах, гүйцэтгэх албан тушаалын 27 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна.
Бүртгэлийн хугацааг https://hh.csc.gov.mn/ цахим хаягаас харна уу.
(Баримт бичгийн бүрэн гүйцэт, үнэн зөв байдлыг бүртгүүлэгч хариуцна)
Цахимаар бүртгүүлэх баримт бичиг:
– Төрийн албан хаагчийн анкет; (шууд бөглөнө)
– Иргэний үнэмлэхийн хуулбар; (хуулбарыг хавсаргана)
– Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах; (1 PDF файл болгож хавсаргана)
– Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг; (1 PDF файл болгож хавсаргана)
– Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар эсхүл Цахим лавлагаа; (1 PDF файл болгож хавсаргана)
– “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг; (анкет хэсэгт татаж оруулна)
– Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт. (хуулбарыг хавсаргана)
– Төрийн албаны ерөнхий шалгалтын дүнгийн хуудас /e-mongolia системээс татан авах/; (хуулбарыг хавсаргана.)
– Төрийн албанд ажилласан жил тооцох, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгааг тогтоох зорилгоор албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
– Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар; (хуулбарыг хавсаргана)
– Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ; (1-3 PDF файл болгож хавсаргана)
– Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia системээс татан авах/. (хуулбарыг хавсаргана)
Шалгалт: 2022 оны 11 дүгээр сарын 03, 14, 15, 21 -ний өдрүүдэд хуваарийн дагуу аймгийн Засаг даргын тамгын газарт болно.
-
8 цаг 16 мин
-
10 цаг 57 мин
-
12 цаг 17 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
8 цаг 16 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин