"Эрдэнэс Тавантолгой" ХХК-д ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООЖ захирал Б.ГАНХУЯГИЙГ чөлөөлжээ!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-10-27

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХХК-д шинэчлэл хийх зорилгоор ЗУРГААН САРЫН ХУГАЦААНД "ОНЦГОЙ ДЭГЛЭМ" тогтоож улмаар гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг 2018 онд тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон юм. Түүнчлэн БНХАУ-д төлөх ёстой их хэмжээний өрийг компанийн цэвэр ашгаар төлж, улмаар "Таван толгой түлш" ХХК, "Төмөр замын бүтээн байгуулалт" зэрэг томоохон төслүүдийг санхүүжүүлсэн юм. Эх орныхоо томоохон бүтээн байгуулалтад оролцсон түүнийг төр засгаас өндрөөр үнэлт "Аж үйлдвэрийн гавьяат ажилтан" цолыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга олгосон билээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.159.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.