Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/400 дугаар тушаалаар Улаанбаатар хотын агаарын чанарын төлөв байдалд гарч буй өөрчлөлтийг агаар бохирдуулагч эх үүсвэрүүдтэй уялдуулан тодорхойлох, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий шуурхай штабын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Шуурхай штабын ажлын хэсэг нь өдөр бүр агаарын чанарын тандалт судалгааг хийж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр, түлшний борлуулалтын цэгүүдээс дээж авч техникийн шинжилгээ, хаягдал утааны шинжилгээнд тогтмол хамруулж, хяналт тавих;
Сайжруулсан шахмал түлшний хадгалалтын явцад өөрчлөлт орсон эсэхэд хяналт тавих;
Хяналт шалгалт, судалгаа шинжилгээний үр дүнгээр гарсан нэгдсэн дүгнэлтэд үндэслэн цаашид агаарын бохирдлыг бууруулахад бодлогын зөвлөмж боловсруулж ажиллана.
Дашзэгвийн Амарбаясгалан Бат-Өлзийн Бат-Эрдэнэ Байгаль орчин, аялал жуулчлалын яам
-
16 цаг 11 мин
-
18 цаг 51 мин
-
20 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
16 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин