Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албанаас мэдээлж байна
Үйл явдал
/
2022-10-21

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан тушаал, захирамж, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2019 оны 19/17 тогтоолыг тус тус үндэслэн “Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүс”-ээр түүхий нүүрс тээвэрлэн гарах зөвшөөрөл хүсэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлэн БОАЖЯ-ны байрны “Нэг цэгийн үйлчилгээ”-нд албан хүсэлт өгнө үү.

I. АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГА Нүүрс тээвэрлэх зөвшөөрөл хүсэхдээ дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:

1.1..Эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, түүхий нүүрс худалдан авах гэрээний хуулбар;

1.2.Тээвэрлэх тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар;

2.Нүүрс тээвэрлэх зөвшөөрлийн бичигт дараах мэдээллийг тусгана.

Үүнд:

2.1. Эрхийн бичгийн хүчинтэй хугацаа;

2.2. Тээвэрлэх хэмжээ, тонн;

2.3. Тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, зориулалт, даац;

2.4. Тээвэрлэлтийн маршрут /тодорхой заасан байх/;

2.5. Уурхайн нэр;

2.6. Олборлогч аж ахуйн нэгжийн нэр, талбайн байршил;

2.7. Буулгах байршлын мэдээлэл;

II. ХУВЬ ХҮН, ИРГЭД та бүхэн Нүүрс тээвэрлэх зөвшөөрлийг хүсэхдээ дараах дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:

1. Тээвэрлэгчийн бичиг баримтын хуулбар;

2. Тээвэрлэх тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар;

3. Тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, зориулалт, даац;

4. Тээвэрлэх хэмжээ, тонн;

5. Буулгах байршлын мэдээлэл;

6. Тээвэрлэлтийн маршрут /тодорхой заасан байх/.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.71.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.