“Хог хаягдлын тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос 2022 оны 10-р сарын 15-ны өдөр Монгол улс дахь Хог хаягдлын тулгамдсан асуудал, шийдлийн талаар илтгэл танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тус хэлэлцүүлэгт ЗГХЭГ, БОАЖЯ, ОББҮХ, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо ТББ, Төвшин сайхан төв, Каритас Чех Репаблик ОУТББ, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төсөл, "Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх" төсөл, "Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах" төсөл, Монгол улс дахь ”Хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл, Өнгө нэм ТББ, Бөмбөрцгийн Сүмбээ ТББ зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, төслүүдээс төлөөлөгчид оролцсон бөгөөд цаашид энэ чиглэлээр ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүний төслийг танилцуулж, санал авч ажиллахаар болов.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.115.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
9 цаг 59 мин
-
12 цаг 40 мин
-
14 цаг 0 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
9 цаг 59 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин