“Хөрсний бохирдлын тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-10-25

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос 2022 оны 10-р сарын 22-ны өдөр Монгол улс дахь Хөрсний бохирдлын тулгамдсан асуудал, шийдлийн талаар илтгэл танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тус хэлэлцүүлэгт ЗГХЭГ, БОАЖЯ, ОББҮХ бусад төрийн болон төрийн бус байгууллагууд, төсөл хөтөлбөрүүд, хувийн хэвшил, салбарын эрдэмтэн судлаачдын төлөөллөөс оролцож дараах асуудлуудыг хэлэлцлээ.

Үүнд:

• Хөрсний бохирдлыг бууруулах бодлого боловсруулах, арга хэмжээ авч ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүний талаар;

• Салбарын стандартыг боловсронгуй болгох, хангах;

• Хот төлөвлөлт, хүн амын хэт төвлөрөлтэй холбоотой асуудал;

• Давхардсан судалгаа мэдээллийг нэгтгэж, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх;

• Техник технологийн дэвшлийг ашиглах;

• Аюултай хог хаягдлын менежментийг боловсруулах, хэрэгжүүлэх;

• Нийслэл хотод байрлах томоохон үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх;

• Эрх зүйн орчинг бүрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих;

 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.25.248)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.