- "B ПРОДАКШН"-ИЙН УРАН БҮТЭЭЛЧИД НАМРЫН МОД ТАРИХ САНААЧИЛГАД НЭГДЛЭЭ
"B продакшн"-ийн уран бүтээлчид, залуу артистууд 16 жилийн ойн хүрээндээ Богд хан уулын Баруун залаатын аманд 4 мянга 440 мод тарих ажлаа өнөөдрөөс эхлүүллээ.
- БОГД УУЛЫН БАРУУН ЗАЛААТЫН АМАНД 80 МЯНГАН МОД ТАРИХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ жилийн намрын мод тарилтыг өнгөрсөн амралтын өдрүүдээр Байгаль орчны сайд нарын төгөл байгуулах санаачилгаар эхлүүлж, өнөөдөр Богд уулын Баруун Залаатын аманд 80 мянган мод тарих арга хэмжээгээр үргэлжлүүлж байна. Богд уулын Баруун Залаатын аманд 2022 оны 9,10 дугаар сард 35 мянган мод, 2023 оны 3,5 дугаар сард 45 мянган мод нийт 80 мянган мод тарьж, ургуулах ажлыг шат дараатай хийхээр төлөвлөөд буй.
- МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ “БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙН ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан өдөрлөгт оролцов.
- “АГААР ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ НОГООН ТЕХНОЛОГИ-2022” ҮЗЭСГЭЛЭН БОЛЖ БАЙНА
Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгаль орчныг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, орчны доройтлыг бууруулахад техник, технологийн ололт, инновацын шийдлийг ашиглах, ногоон технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулж, амьдралын зүй зохистой хэрэглээ, үйлдвэрлэлийн дадал, хандлага бий болгох зорилгоор “Агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон технологи-2022” үзэсгэлэнг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран 9 дэх жилдээ зохион байгуулав. Үзэсгэлэнд 40 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, дэвшилтэт техник, технологи инновацын шийдлээ танилцууллаа.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ БОЛОН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭВ
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон үзэл баримтлалын төслийг БОАЖЯамны АЖБЗГ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, судалгааны багийн гишүүд хэлэлцэж байна.
"НОГООН ХЭРЭМ" ТӨСӨЛ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХЭРЭГЖИНЭ
Цөлжилтийг бууруулах, шар шороон шуурга, элсний нүүдлээс байгаль орчныг хамгаалах зорилгоор 2007 оноос хойш Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын “Ногоон хэрэм” төсөл Өвөрхангай аймагт хэрэгжихээр нээлтээ хийлээ. Өнгөрөгч 10 гаруй жилийн хугацаанд Төв аймгийн Лүн, Өмнөговь аймгийн Булган, Даланзадгад сумын 3 мянган га талбайг ойн зурвас, мод үржүүлгийн газар болгон сэргээж, байгаль орчны ойжуулалтад үнэмлэхүй хувь нэмэр оруулсан тус төслийнхөн энэ удаа Арвайхээр хотын 15 га талбайд агро ойг байгуулах юм.
- БУЯНТ ГОЛ ДАГУУХ 88 НҮХЭН ЖОРЛОНГ БУУЛГАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Хар нуур Ховд голын сав газрын захиргаанаас Шинэ -Ховд Жаргалант ТҮК-тэй хамтран Буянт гол дагуух 88 нүхэн жорлонг буулгах ажлыг эхлүүлээд байна.
- ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМАНД ЭВДЭРЧ ОРХИГДСОН 142 ГА ТАЛБАЙД ХИЙСЭН ТЕХНИКИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ТАНИЛЦАВ
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар нараар ахлуулан 10 дугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Заамар суманд ажиллаж, тус сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буй 18 аж ахуйн нэгж хамтран дүйцүүлэн хамгааллын хүрээнд эвдэрч орхигдсон 142 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж орон нутагт хүлээлгэж өгөв.
УУРХАЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ БА ХААЛТ, УУРХАЙН УСНЫ НӨӨЦ БОЛОН ЧАНАР СЭДЭВТ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
МЭРИТ төслийн хүрээнд Канад улсын техникийн зөвлөхүүд болон Үндэсний зөвлөх багаас БОАЖЯ, МХЕГ-тай хамтран боловсруулсан "Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн хяналт-шинжилгээний хээрийн гарын авлага", "Уурхайн усны нөөц, чанарын хяналт-шинжилгээний хээрийн гарын авлага"-уудын сургагч багш бэлтгэх зорилго бүхий сургалт 10 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
- МОНГОЛ ОРНЫ УСНЫ САЛБАРТ ӨМНӨ НЬ ХЭРЭГЖИЖ БАЙГААГҮЙ ШИНЭЛЭГ ТУРШИЛТЫН ЗАГВАР ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ
Азийн Хөгжлийн Банкны /АХБ/ Ядуурлыг бууруулах Япон сан, Өндөр түвшний технологийн сангийн санхүүжилттэй Техник Туслалцааны 9440-MOН: Усны засаглалыг шинэлэг арга замаар хэрэгжүүлэх нь төслийн хаалтын хурал 2022 оны 10-р сарын 4-ний өдөр боллоо.
- ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРОО АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ШУУРХАЙ ШТАБ БАЙГУУЛЖ АЖИЛЛАНА
Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон Агаарын чанарын суурин харуулын Дамбадаржаа станц, "Таван толгой түлш" ХХК-ийн “Хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын нэгдсэн төв”-д ажиллалаа.
- УЛСЫН ИХ ХУРЛЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНААР ДӨРВӨН АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Саранчимэг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар 10 дугаар сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
- БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ "НЭГ ЦЭГ" ТӨВД ӨНӨӨДӨР ТӨРИЙН ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ГАЗРЫН ДАРГА В.ЖАВЗАН АЖИЛЛАВ
- ЗҮҮН АЗИЙН ОРНУУДЫН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН СҮЛЖЭЭНИЙ ЭЭЛЖИТ 16 ДУГААР ХУРАЛ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ
Энэ удаагийн зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний ээлжит 16 дугаар хурлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Хүн ба шим мандал хөтөлбөрийн Монголын үндэсний хороо, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний Нарийн бичгийн дарга нарын газар, “Дэ нэйче консерванси” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар болон бусад холбогдох байгууллагууд хамтран зохион байгууллаа.
- СТАНДАРТЫН БУС НҮХЭН ЖОРЛОНГ БУУЛГАХ АЯН ХӨВСГӨЛ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
БОАЖ-ын Сайд гол мөрний сав газруудын дагуух хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлонгийн хэрэглээг буулгах албан даалгаврын хүрээнд Хөвсгөл нуурын эрэг дагуу байрласан нүхэн жорлонгуудыг буулгав.
- АРАВДУГААР САРЫН 4-НИЙ ӨДӨР БҮХ ДЭЛХИЙН АМЬТНЫГ ХАМГААЛАХ ӨДӨР БУЮУ ДЭЛХИЙН АМЬТНЫ ӨДӨР /WORLD ANIMAL DAY/ ТОХИОВ
Олон улсын энэхүү өдөр манай гаригийн бүх амьтны асуудалд анхаарлаа хандуулахыг хүн төрөлхтөнд уриалдаг байна.
- МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОЙН АЖ АХУЙ ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДЭГ ОЮУТНУУД БҮГД НАЙРАМДАХ УНГАР УЛСАД СУРАЛЦАНА
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн салбарын хүний нөөцийг бэлдэх, мэргэшүүлэх, чадавхжуулах, салбарын хөгжлийг эрчимжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааг хөгжүүлэх, дэмжих чиглэлд төр болон эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг төлөөлж, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын их сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
- ЮНЕСКО-ИЙН ХҮН БА ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРЫН ХУРЛЫН ДАРГААР БОАЖЯ-НЫ ТХБНУГ-ЫН ДАРГА Д.БАТМӨНХ СОНГОГДЛОО
Зүүн Азийн орнуудын Шим мандлын нөөц газруудын сүлжээний 16 дугаар хурал амжилттай үргэлжилж байна. Эхний өдрийн хуралдаанаар тус сүлжээний хурлын даргаар Монгол улсын БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга, ЮНЕСКО-ийн Хүн ба Шим мандлын нөөц газрын Үндэсний хорооны дарга Д.Батмөнх сонгогдов.
НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН ДАРГА Б.БУЯННЭМЭХ МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨГӨӨ ХҮРГЭН АЖИЛЛАВ
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар нь улс орны тогтвортой хөгжилд нийцсэн байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын талаарх хууль тогтоомж, бодлогын баримт бичиг боловсруулж батлуулах, бодлогын удирдамжаар хангах, эрхзүй, эдийн засаг, нийгмийн сэтгэлзүйн таатай орчин бүрдүүлэх, шинжлэх ухаан, инновац, цэвэр технологи, ногоон үйлдвэрлэл, хэрэглээг дэмжихэд чиглэсэн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг юм.
- НАМРЫН МОД ТАРИХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Жил бүрийн тав, 10 дугаар сард “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд тус өдрийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Байгаль орчны сайд нарын төгөл” байгуулах санаачилгаар эхлүүллээ.
- ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 10 МЯНГАН МОДНЫ СУУЛГАЦЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
“ТЭРБУМ МОД” Үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд намрын бүх нийтээр мод тарих өдрүүдэд 10 мянган модыг цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр тарихаар төлөвлөсөн. ҮЦХ нь сүүлийн 2 жилд тарих модны хэмжээгээ 5-10 дахин нэмэгдүүлсэн учир өөрсдийн мод үржүүлгийн газрын тарьц, суулгацын нөөц тасрахад хүрээд байсан юм. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороонд суулгацын дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсны дагуу түргэн шуурхай, сайн чанарын 14 төрлийн 10 мянган модны суулгацын дэмжлэг үзүүллээ.
-
16 цаг 2 мин
-
18 цаг 43 мин
-
20 цаг 3 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
16 цаг 2 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин