Зөвлөх үйлчилгээний нэр: “Эвдэрсэн газрыг ургамалжуулах, Техникийн ерөнхий шаардлага MNS 5918:2008” стандартыг шинэчлэн боловсруулах
Санхүүжилтийн эх үүсвэр: Байгаль орчин, аялал жуулчлалын яам. Төсөв 5.000.000 /таван сая/ төгрөг.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Эвдэрсэн газрыг ургамалжуулах, Техникийн ерөнхий шаардлага MNS 5918:2008 стандартыг шинэчлэн боловсруулах” ажлыг гүйцэтгэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах гэж байгаа тул Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх багт тавигдах шаардлага:
Зөвлөх баг нь ургамлын ангилал зүй, ургамалжилтын судалгаа хийдэг ургамал судлалаар мэргэшсэн, ижил төстэй төслүүдэд ажиллаж байсан туршлага бүхий 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна.
1. Зөвлөх баг нь ургамал, ургамалжилтын судалгаа хийдэг ургамал судлалаар мэргэшсэн, ижил төстэй төслүүдэд ажиллаж байсан туршлага бүхий 2-оос доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна.
2. Багийн ахлагч нь ургамлын нөөц, ангилал зүйгээр мэргэшсэн докторын зэрэгтэй байх;
3. Багийн гишүүд нь ижил төстэй төслүүдэд ажиллаж байсан туршлагатай тарималжуулалтаар мэргэшсэн байх;
4. Стандарт боловсруулах ажлыг хүлээгдэж буй үр дүнд нийцүүлэн тогтоосон хугацаанд гүйцэтгэн, захиалагч байгууллагад хүлээлгэн өгнө.
Сонирхсон тал саналаа 2022 оны 10 сарын 21-ний 14 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Нэгдсэн үндэсний гудамж 5/2 Засгийн газрын 2 дугаар байр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар 207 тоот. Утас: 51-266426
Ажлын даалгаврыг хавсаргав.
-
12 цаг 15 мин
-
14 цаг 55 мин
-
16 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
12 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин