ДЭЛХИЙН ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ ӨДӨР ТОХИОЛОО
Дэлхийд нэн ховор цоохор ирвэсийг таньж мэдэх, экологийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулж таниулах, хайрлан хамгаалах зорилгоор Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар(WWF)-тай хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад ирвэсний тухай танин мэдэхүйн мэдээлэл өгч ажиллав.
ХЭРЛЭН ГОЛЫГ ХАМГААЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Хэрлэн гол”-ыг хамгаалах ажил эхэлсэн. “Хэрлэн гол”-ыг хамгаалах цогц ажлыг хийж хэрэгжүүлэх “Хэрлэн голыг хамгаалах ажлын хэсэг”-ийг БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж ахалж, ЕТГ-ын Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Алтансаруул, Хэнтий, Төв, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнод аймаг, Багануур дүүргийн засаг дарга нар болон холбогдох төрийн байгууллагуудын дарга, удирдлагууд оролцлоо.
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БОЛОН БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦУУДЫН ТАЛУУДЫН БАГА ХУРЛЫГ УГТСАН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ТӨРИЙН ОРДОНД БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлэгт 17 орны элчин сайд, олон улсын байгууллагууд болон төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын гээд нийт 130 орчим төлөөлөгч оролцож, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох болон биологийн олон янз байдал сэдвээр талууд байр сууриа илэрхийлэн оролцов.
СТАНДАРТЫН БУС НҮХЭН ЖОРЛОНГ БУУЛГАХ АРГА ХЭМЖЭЭ ОРОН ДАЯАР ӨРНӨЖ БАЙНА
БОАЖ-ын Сайдын албан даалгаврын дагуу Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хариуцсан бүс нутгийн хэмжээнд стандартын бус 30 ширхэг нүхэн жорлонг буулгаж, шинэчлэх шаардлагатай нүхэн жорлонгийн судалгааг гарган ажиллаж байна.
21 АЙМАГТ АЖИЛЛАЖ БУЙ 1147 БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫГ ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛД БҮРЭН ХАМРУУЛАВ
Эх дэлхий, унаган байгалийг ирээдүйд бүрэн бүтэн үлдээх зорилготой Монгол Улсын байгаль орчны анхан шатны салбарт ажилладаг байгаль хамгаалагчдаа ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛД бүрэн хамруулж дуусгав. Даатгалд Улсын байгаль хамгаалагч 952 ажилтан, харуул ажиглагч 195 ажилтныг хамруулсан ба 2022.09.29 - 2023.09.28-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байх юм. Цаашид ч даатгалын гэрээг сунган ажиллах юм.
“НОГООН МОНГОЛЫН ТӨЛӨӨ” ҮНДЭСНИЙ КАМПАНИТ АЖЛЫН НЭЭЛТ БОЛЛОО
2022 оны 10 сарын 18-ны өдөр байгаль орчны мэдээлэл, сургалт сурталчилгааны чиглэлээр ажилладаг байгууллага, төсөл хөтөлбөрүүд нэгдэж “Ногоон Монголын Төлөө” үндэсний кампанит ажлыг хэрэгжүүлэхээр Харилцан Ойлголцлын Санамж Бичигт гарын үсэг зурлаа.
БНТУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЗАФЕР АТЕШИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН САНАЛ СОЛИЛЦЛОО
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНТУ-д айлчлах УИХ-ын дарга Г.Занданшатарын багт ажиллаж, энэ хүрээнд БНТУ болон Монгол Улсын байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулах тухай хэлэлцсэн юм.
ХӨВСГӨЛ НУУРТ ЖИВСЭН МАШИН, ТЕХНИКИЙГ ТАТАН ГАРГАХАД ЯПОН УЛСААС ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрөгч тав дугаар сард Япон Улсад албан томилолтоор ажиллах үеэрээ тус улсын “Ниппон Салвэйж” компанийн удирдлагын төлөөлөлтэй уулзаж, Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргахад хамтран ажиллахаар болсон билээ. Энэ уулзалтын үр дүнд өнгөрсөн долдугаар сард тус компанийн судлаачид Монгол Улсад ирж ажжилласан. Энэ ажлын хүрээнд Монгол Улсаас Япон Улсад очсон баг (ОБЕГ, БОАЖЯ) “Ниппон сэйлвэйж” компанийн далай, тэнгисээс машин механизм татан гаргах, авран хамгаалах, хариу арга хэмжээний үйл ажиллагаатай танилцаж, зөвлөлдөх уулзалт хийлээ.
ГАЗРЫН ДОРОЙТОЛ, БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХАРГАЛЗАН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА
Дорнод Хээрийн төслийн баг аймаг, сумдын Засаг даргын орлогчоор ахлуулсан бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагч, хэрэгжүүлэгч, газар ашиглагчдын төлөөллөөс бүрдсэн олон талт, салбар дундын ажлын хэсэг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллав.Уг ажлын хэсгийн оролцоотойгоор Газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлыг харгалзан тус аймгуудын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүний 9 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг багуудын Иргэдийн Нийтийн Хурлаар шат дараатай хэлэлцүүлэн санал авч байна.
ФИНЛАНД УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ, ОЙН ЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАВ
БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж Финланд Улсын Гадаад хэргийн яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Нина Васкүнлатиг хүлээн авч уулзан цаашид тус улстай ойн тогтвортой менежментийн хамтарсан судалгаа, шинжилгээ хийх, менежментийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
ЗОРЧИГЧИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХЯНАЛТЫН ХУУДСЫГ ЦАХИМЖУУЛАХ “ARRIVALMN АПП” ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАВ
БОАЖЯ , "Гэрэгэ Системс" ХХК хоорондын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Монгол Улсын хилээр нэвтэрч буй иргэдийн эрүүл мэндийн мэдээллийг цахимжуулах “ARRIVALMN АПП” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн үр дүнд “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар”, “Халдварт өвчин судлалын үндэсний төв”-өөс Монгол Улсад ирж буй зорчигчдоос авдаг эрүүл мэндийн хяналтын хуудсыг бүрэн цахимжуулан нэгдсэн мэдээллийн сантай болохоор зорьж байна. Энэ ажлын явцтай БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ танилцаж, "ARRIVALMN АПП" төслийн сайжруулалтыг шуурхай хийх цаашид хэрэглээнд хугацаа алдахгүйгээр хурдан нэвтрүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгов.
БНТУ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, ХОТ БАЙГУУЛАЛТ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ БНТУ-ын Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн Дэд сайд Хасан Суверийн урилгаар тус улсад айлчлах үеэр албан уулзалт хийлээ. Талууд байгаль орчны асуудал, экосистемийг хамгаалах, ашиглах тал дээр тэнцвэртэй хандлагыг баримтлан бохирдлыг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангах зорилгоор эрх тэгш, үр өгөөжтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааны талаар санал солилцож, уулзалтын үр дүнд цаашид БНТУ-ын Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран ажиллахаар боллоо.
21 АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН ОНЦЛОХ АЖЛУУД
ОРХОН АЙМАГ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд хавар, намрын улиралд бүх нийтээр мод тарих ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж, нийт 27 мянга 734 иргэн, 719 аж ахуйн нэгж байгууллагын оролцоо, дэмжлэгтэйгээр 1 сая 234 мянган 847 ширхэг мод тарив. Үүнээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 845 мянга 916 ширхэг, Жаргалант сумын газар нутагт 70 мянга 519 ширхэг мод тус тус тарилаа. Тус аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газраас нийтийг хамарсан мод тарих ажлын үеэр 30 хүнийг түр ажлын байраар ханган ажиллав.
ГОВЬ-АЛТАЙ
ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН “Б” ХЭСГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА ОРОН НУТГИЙН АРД ИРГЭДТЭЙ ХАМТРАН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН АЖИЛ ХИЙЛЭЭ
Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2022 оны 10 сарын 10-ны өдрийн 308 тоот албан даалгаврын дагуу Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын бүс нутагт шинээр өргөтгөлд орсон газарт хууль бус ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж орхигдсон Хөвчийн нурууны Баян салаа нэртэй газар нийт 4.43 га газрын нөхөн сэргээлт хийгдэх ажил тусгагдсаны дагуу 2022 оны 10 дугаар сарын 19-20 ны өдрүүдэд ДЦГ-ын байгаль хамгаалагчид, орон нутгийн малчид ард иргэдтэй хамтран нийт 26 иргэн 2 га газар буюу 231 нүхийг дарж, гэрийн мал болон зэрлэг амьтад унах эрсдэлээс сэргийлэв. Энэхүү нөхөн сэргээлтийн ажлыг тухайн ухагдсан нүхнүүдийг машинаар чулуу зөөвөрлөх болон ухаж гаргасан шороогоор нь булж гараар хийж гүйцэтгэв.
ЗАВХАН
ИДЭР ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН 2022 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 19-НЫ ӨДРИЙН 11 ДҮГЭЭР АЛБАН ДААЛГАВРЫН ХҮРЭЭНД:
Байгууллагын цахим хуудас, сав газарт хамрагдах сумдын цахим хуудсанд нүхэн жорлонгийн хор хөнөөлын талаар мэдээлэл байршуулсан. Тосонцэнгэл сумын байгаль орчны хэсгийн алба хаагчидтай хамтран усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдүүлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр, Хожуул голын дагуу хийж, иргэдэд нүхэн жорлонгийн хор хөнөөлийн талаар мэдээлэл өгч, гарын авлага тарааж ажиллав. Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгтэй хамтран Хожуул гол дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.
БУЛГАН АЙМАГ
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН 11 ДҮГЭЭР АЛБАН ДААЛГАВРЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН ТАЙЛАН
Монгол улсын Усны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.3, 12.1.4, 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.1.4 дэх заалт, Булган аймгийн ИТХ-ын 2021 оны V/04 дүгээр тогтоол, Булган аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар захирамж, Аймгийн Засаг даргын 2020-2024 оны “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн Булган аймгийн Баяннуур, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Хишиг-Өндөр, Рашаант, Сайхан, Баян-Агт, Булган сумдын нутаг дэвсгэрт усны хяналтын тоо бүртгэлийн ажлыг хийх тухай 2022.10.06-ны өдрийн 125 дугаар албан бичиг, 23 дугаар удирдамжийг Булган аймгийн 9 сумын Засаг дарга нарт хүргүүлэв.
СЭЛЭНГЭ
Гол мөрний сав газрын дагуух хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлонгийн хэрэглээг зогсоож, усны нөөцийг бохирдож, хомсдохоос хамгаалах чиглэлээр Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн №11 тоот албан даалгаварын дагуу Сав газарт хамаарах сумдад хамтран ажиллах албан тоот илгээсэн. Уг албан тоотын дагуу Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум дараах ажлыг зохион байгуулсан байна. Нүхэн жорлон ашигласны улмаас хөрс болон усны бохирдол үүсэх нөхцөл бүрдэх тул сумын төвд үйл ажиллагаа явуулдаг 12 аж ахуй нэгж, 28 иргэнд энгийн нүхэн жорлонгоо эко нойл болгох талаар зөвлөмж хүргэж ажиллав.
ХОВД АЙМАГ
ХАР НУУР-ХОВД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНААС
Ховд аймгийн хэмжээнд төв суурин газартай хамгийн ойрхон байрлах янгирын ундаалдаг булгийн ундаргыг сэргээх зорилгоор Ховд аймгийн ИТХурлын хүрээлэн буй орчны гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн дэргэдэх Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7 сургуулийн Эко клубын сурагчидтай хамтран булгийн эхийг дарсан чулуунуудыг түүж ундаргыг сэргээж ажиллав. Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн 63 дугаар зарилаг Бүх нийтийн мод тарих өдрөөр Буянт голын сав дагуу 20 ширхэг бургас мод тарив.Түүнээс гадна Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын засаг дарга А.Айтугантай уулзаж, БОАЖСайдын 11 дүгээр албан даалгаварыг танилцуулж тус суманд устай холбоотой ямар асуудал байгаа хэрхэн шийдвэрлэх талаар харилцан ярилцаж Ховд голын Цэнгэл сумын төвөөр дайран өнгөрөх хэсгийн онцгой хамгаалалтын бүсэд байрлуулсан 8 нүхэн жорлонг буулгаж ажиллалаа.
БАЯНХОНГОР АЙМАГ
БӨӨНЦАГААН-ОРОГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
1.БАЯНХОНГОР СУМЫН 1 ДҮГЭЭР БАГТ БУЙ 55 АЖ АХУЙН НЭГЖИЙН ХАЯГДАЛ УСНЫ ДҮГНЭЛТИЙГ ГАРГАН ХҮРГҮҮЛЛЭЭ.
- САВ ГАЗАРТ АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛ ХИЙХ, ОЛБОРЛОЛТ ЯВУУЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД УСНЫ САН БҮХИЙ ГАЗАРТАЙ ДАВХЦАЛТАЙ 17 ХАЙГУУЛЫН ТАЛБАЙГ ХАСУУЛАХ САНЛЫГ ХҮРГҮҮЛСЭН.
- УСНЫ МЭДЭЭЛЛИЙН САНД ДАЛАН, ХӨВ, ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН МЭДЭЭЛЛИЙГ ОРУУУЛСАН.
4.БӨӨНЦАГААН НУУР-БАЙДРАГ ГОЛЫН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
- УУЛ УУРХАЙН УС АШИГЛАГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.
ӨВӨРХАНГАЙ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРААС
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга-БИОФИН-2 төсөлтэй хамтран МУ-ын Засгийн газрын 2022 оны 02 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ыг танилцуулах уулзалт, сургалтыг цахим болон танхимаар зохион байгууллаа. Уулзалт, сургалтад БОАЖЯамны Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын дарга, мэргэжилтнүүд, БИОФИН төслийн зөвлөхүүд, аймаг, сумын удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд нийт 200 гаруй албан хаагч хамрагдав.
НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙСЭН ТАЛБАЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Аймгийн ЗДТГ, БОАЖГ, МХГ, Онги, Таац голын сав газрын захиргаа, Экологийн цагдаа, Уянга сумын ЗДТГ-ын хамтарсан ажлын баг Уянга суманд ажиллаж, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн нөхөн сэргээлт хийсэн талбайг хүлээн авлаа. 2022 онд Уянга суманд “АУМ Алт” ХХК, “Өгөөмөр–Өргөө” ХХК, “Барс гоулд” ХХК уул уурхайн олборлолт явуулж байна. Тус аж ахуйн нэгжүүдээс 2022 онд 55.5 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 10.5 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн байна.
ДАРХАН-УУЛ
ХАРАА ЕРӨӨ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНААС БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН 2022 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 19-НЫ 11 ТООТ АЛБАН ДААЛГАВАРЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛАН АЖИЛЛАВ
Тус сав газрын захиргааны даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11 тоот ажлын удирдамж, Байгаль орчин, Аялал Жуулчлалын яамны сайдын 2022 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 11 дүгээр албан даалгаврын хүрээнд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа голын сав дагуу орших нийтийн хогийн цэгийг тээвэрлэж булшлах ажлыг “Майнд теч” ХХК-тай хамтран хийж гүйцэтгэлээ. Мөн усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын дагуу усны сан бүхий газрын эргээс 200 метр, хот суурины нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 500 метр хүртэлх зайд стандартын шаардлага хангаагүй бохир усны цооног, бие засах газар барьж ашиглахыг хориглоно гэж заасны дагуу Мичид, Билигт амралтын газар болон 10 айл өрхөд албан бичиг хүргүүлэн шаардлага тавин ажиллаж байна.
ХӨВСГӨЛ
ДЭЛГЭРМӨРӨН-ШИШХЭД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Байгаль орчин, Аялал жуулчлалын Сайдын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр албан даалгаврын хүрээнд Мөрөн сумын суурьшлын бүс дагуу Дэлгэрмөрөн голын хамгаалалтын бүсэд байршилтай айл өрх, ААНБайгууллагуудын нүхэн жорлонгийн судалгааг гаргахад нийт 76 жорлон байна. Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэн ажиллах зорилгоор хамгаалалтын бүсэд байршилтай 2 нүхэн жорлонг 11 дүгээр сарын 01-ний дотор буулгах албан даалгавар өгч, 7 нүхэн жорлонг буулгаж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хамтран зохион байгууллаа. Түүнчлэн иргэд, айл өрхүүдэд хөрс, ус бохирдуулагч нүхэн жорлонгийн хор уршиг болон байгальд ээлтэй эко жорлон байгуулах талаар сурталчилан мэдээлэл хүргэв.
ХӨВСГӨЛ
ХӨВСГӨЛ НУУР-ЭГИЙН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр албан даалгавар,
Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны А/336 дугаар захирамжыг хэрэгжүүлэх
чиглэлээр дараах арга хэмжээг авч ажиллав.
- Сав газрын харьяа Түнэл, Эрдэнэбулган сумдад Эгийн голын онцгой болон
энгийн хамгаалалтын бүсэд байсан 10 нүхэн жорлонг буулгаж устгалаа.
- Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Түнэл сумын ЗДТГ-тай хамтран
Түнэл сумын 2 дугаар багийн Майхан толгой, Эрдэнэбулган сумын төв орчимд усны
сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавьж усны
нөөцийг бохирдож хомстохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллалаа.
- Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд байршилтай
иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад энгийн нүхэн жорлонг буулгах мэдэгдэл,
мэдээллийг өгөв.
- Сумдын удирдлагууд, БОТХБ-ын тасгийн албан хаагчидтай БОАЖ-ын сайдын
албан даалгавар болон аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх ажлыг
эрчимжүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
- Сав газрын харьяа сумдаас усны сан бүхий газрын эргээс 200 метр, хот
суурины нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 500 метр хүртэл зайд
байршиж буй нүхэн жорлонгийн судалгааг гаргах ажлыг зохион байгуулж байна.
-
9 цаг 10 мин
-
11 цаг 50 мин
-
13 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
9 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин