Баянхонгор аймаг “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хөдөлгөөнд нэгдэнэ
Үйл явдал
/
2022-11-03
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлтийг Баянхонгор аймагт 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 09:00 цагт аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.
Тэгвэл “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон нутагт зохион байгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалайгаар ахлуулсан ажлын хэсэг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, ХХААГ-ын дарга У.Балжинням нартай уулзаж бэлтгэл ажил, хамтын оролцоо, хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх төлөвлөгөөг хэлэлцэж байна.
Улс орон даяар "Хүнсний хувьсгал"-ыг эрчимтэй өрнүүлж, дэвшүүлсэн зорилго зорилтоо ажил хэрэг болгохын төлөө хэрэгжүүлэх арга хэмжээ, цаашдын чиглэлийн талаар танилцуулагдах тул иргэд, хөдөлмөрчид, баялаг бүтээгчид, эрхэм та бүхнийг “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” ХӨДӨЛГӨӨНД өргөнөөр оролцохыг урьж байна.
Нээлтийн арга хэмжээ 2022 оны 11 сарын 03-ны 09:00 цагт ХДТ-т болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.68.39)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.