“Байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөр”-ийг баталлаа
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ-ийн тушаалаар байгаль хамгаалагчдын хөгжлийг дэмжих хөтөлбөр боловсруулах үүрэг бүхий БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э. Баттулгаар ахлуулсан ажлыг хэсгийг байгуулж, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байгаль хамгаалагчдын үндэсний чуулганыг зохион байгуулсан билээ.
Уг үндэсний чуулганд нийт 378 байгаль хамгаалагч оролцон ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны талаарх асуудлаа хөндөж, тус чуулганаас шийдвэрлэх чиглэлээр зөвлөмж гарсан юм.
Төрийн албаны зөвлөлийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3 дугаар хурлаар дээрх асуудлыг хэлэлцэн дэмжиж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/451 дүгээр тушаалаар “Байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөр”-ийг батлаад байна.
Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан байгаль хамгаалагчдын хэрэгцээг бодитоор тодорхойлж, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар тэдний ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах зорилготой юм. Хөтөлбөр хэрэгжих таван жилийн хугацаанд төрийн албаны зөвлөлийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх салбар зөвлөл хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах юм байна.
Хөтөлбөрт байгаль хамгаалагч нэг бүрийг хамруулж, дараах зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ.
Үүнд:
1. Төрийн албан хаагчид хуулиар олгогдсон эрхийг бүрэн эдлүүлж, нийгмийн баталгааг хангах;
2. Байгаль хамгаалагчдын хувь хүний болоод гэр бүлийн хөгжлийг дэмжих, эрүүл мэндийг хамгаалах замаар тогтвортой, бүтээмжтэй ажиллуулах;
3. Ажил үүргээ аливаа нөлөөллөөс ангид хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх.
-Хөтөлбөр хэрэгжсэнээр, байгаль хамгаалагчид хууль тогтоомжид заасан нийгмийн баталгаагаа хүртэж, төрийн албаны үйл ажиллагаа тасралтгүй, тогтвортой байх зарчим хангагдана;
-Хүний нөөцийн хувьд чадварлаг, ажлын дадлага туршлагатай, мэргэшсэн хамт олон бүрдэнэ;
-Байгаль хамгаалагчдын хувь хүний хөгжил, мэргэшлийн ур чадвар, бүтээмж дээшилнэ;
-Байгаль хамгаалагчид, тэдний гэр бүлийн оролцоонд суурилсан арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх замаар төрийн албаны ёс зүйг баримталсан, хууль дээдэлсэн, эрүүл уур амьсгал, харилцааны эерэг хандлагыг төлөвшүүлнэ;
-Албан тушаалын чиг үүргээ аливаа нөлөөллөөс ангид хэрэгжүүлэх нөхцөл, боломж бүрдэнэ;
-Байгаль хамгаалагчаар ажиллах сонирхолтой иргэдийн тоо нэмэгдэх юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.98.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
6 цаг 25 мин
-
10 цаг 25 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
6 цаг 25 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин