Беларус улсын Могилев муж, Булган аймгийн хооронд найрамдалт хамтын ажиллагааны хэлэлцээр байгууллаа
Үйл явдал
/
2022-11-03
Беларусь улс нь хөдөө өж ахуй газар тариалан болон хөдөө аж ахуйн машин механизм, техник технологи өндөр хөгжсөн тэргүүлэх улсуудын нэг юм. Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийн хувьд Беларусь улсын Могилев мужийн Могилев хоттой хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах, техник тоног төхөөрөмж нийлүүлэх боловсон хүчин бэлтгэх зорилгоор оюутан залуучуудаа сургах, хөдөө аж ахуйн чиглэлээр дадлагажигч ажилтан бэлтгэх зэрэг гол асуудлуудаар ярилцан санал солилцож хамтран ажиллахаар боллоо.
Мөн манай аймаг аялал жуулчлалаа аймгийн тэргүүлэх чиглэл болгож хөгжүүлэх зорилготой ажиллаж байгаа бөгөөд аялал жуулчлалын чиглэлээр туршлага солилцож хамтран ажиллах маш их сонирхолтой байгаа гэдгээ илэрхийллээ.
Могилев мужийн дарга А.М.Исаченко хэлэхдээ Булган аймгаас тус улсад 3 оюутан суралцаж байгаа бөгөөд тус тоог нэмэгдүүлэх шаардлагатай мөн дадлагажигч ажилчдыг манай аймгаас авах боломжтой гэдгийг хэлж зөвхөн хөдөө аж ахуй гэлтгүй бүхий л салбарт хамтран ажиллахад бэлэн Булган аймагт бүх зүйл нээлттэй гэдгээ илэрхийллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.141.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.