Баянзүрх:Сайжруулсан шахмал түлш борлуулж буй цэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Үйл явдал
/
2022-11-03
Халаалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор Шуурхай штабыг Засаг даргын тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Агаарын бохирдолтой тэмцэх тасгийг түшиглэн байгуулж, иргэдэд урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч ажиллаж байна. Өнөөдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Пүрэвжав, Баянзүрх дүүргийн Агаарын бохирдолтой тэмцэх тасгийн дарга А.Дашдондог болон холбогдох мэргэжилтнүүд шуурхай штабын үйл ажиллагаатай танилцлаа.
Баянзүрх дүүргийн хэмжээнд 50 мянга орчим айл өрх сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд 160 цэгээр дамжуулан борлуулалт хийгдэнэ. Борлуулалт хэвийн явагдаж байгаа эсэхтэй танилцах үүднээс зарим цэг дээр мөн ажиллалаа. Одоогоор нийлүүлэлт болон борлуулалт хэвийн явагдаж байгааг энэ үеэр хэллээ.
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудал, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмжийг айл өрхөд хүргэх ажлыг зохион байгуулж байна. Дүүргийн хэмжээнд нийт 104 ажилтан урьдчилан сэргийлэх, иргэдийг мэдээллээр хангах ажилд оролцож байгаа гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.180.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.