Байгаль орчны тогтвортой ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлд монгол улсын эрдмийн их сургуультай хамтран ажиллана
Үйл явдал
/
2022-11-03
Байгаль орчинд ээлтэй ногоон хөгжил, экосистемийн тэнцвэртэй байдал, байгаль орчныг хамгаалах, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхэд МУ-ын Эрдмийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, МУ-ын Эрдмийн их сургуулийн захирал Ч.Зэгиймаа нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд:
Салбар дундын шинжлэх ухааны судалгааг өргөжүүлж, үндэсний онцлог бүхий инноваци шингэсэн шинэ санаа, шилдэг бүтээлийг хөгжүүлэх замаар олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;
Байгалийн нөөцийг зохистой ашиглах, хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалах, хамгаалахад шинжлэх ухааны ололт амжилтыг үр өгөөжтэй ашиглах, дэвшилтэт ногоон технологийг нутагшуулах замаар ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх;
Уур амьсгалын өөрчлөлт, орчны бохирдол болон байгалийн нөөц, даацын цогц судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, байгаль орчны стандарт, нормыг олон улсын жишигт нийцүүлж боловсронгуй болгох чиглэлээр олон улсын болоод бүс нутаг үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх;
 Улаанбаатар хотын хөрсний доройтлыг бууруулах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлыг гэр хорооллын дахин төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлэх зорилгоор хүлэрт хөрс, хар шороон хөрс зэрэг биологийн идэвхт хөрсийг нэмэгдүүлэх;
Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын тэргүүлэх ач холбогдол бүхий мэргэжлийн боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх, мэргэшүүлэхэд хамтран ажиллах юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.142.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.