Төв аймагт “НЭГ СУМ - НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН 2022” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна
Монгол улсын Ерөнхийлөгч хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарч, улс орон даяар “Хүнсний хувьсгал” эхлүүлсэн билээ. Энэ хүрээнд Төв аймаг уламжлалт “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааг 11 дүгээр сарын 04-нөөс 07-ны өдрүүдэд Зуунмод хотын Солонго цогцолборт зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэн худалдаанд Төв аймгийн 27 сумын нэрийн хуудас болсон шинэ сүү, сүүн бүтээгдэхүүн, шинэ мах, шинэ ургацын хүнсний ногоо, аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнүүд худалдаалагдах бөгөөд хэрэглэгч та нэмүү өртөг шингэсэн дундын шат дамжлагагүйгээр үйлдвэрлэл эрхлэгчдийн гар дээрээс шууд худалдан авалт хийх боломжтой юм.
Та бүхнийг улс орон даяар өрнөж байгаа “Хүнсний хувьсгал”-д хүч нэмж, Төв сайхан нутгийнхаа үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдээ дэмжин, үзэсгэлэн худалдаанд өргөнөөр оролцохыг уриалж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.105.4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
6 цаг 30 мин
-
10 цаг 31 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
6 цаг 30 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин