Чингэлэг тодор бага насны хоёр хүүхдэд харгалзах хүнгүй цоожтой байсан хэмээн нэгэн иргэн цахим хуудсандаа нийтэлсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар (ГБХЗХГ)-аас дараах мэдээллийг албан ёсны хуудсаараа дамжуулан мэдээллээ
"Тухайн асуудлыг харьяа дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болон хүүхэд хамгааллын хамтарсан баг шалган судлахад хоёр хүүхдийн ээж нь ТҮЦ-д ажилладаг бөгөөд тухайн орой хүүхэд харах хүний бие тааруу байсны улмаас хүүхдүүдээ ТҮЦ-д авчран хамт байсан байна.
Хоёр хүүхдийн ээжийг бие засаад ирэх хооронд хүүхдүүдийн зургийг авч олон нийтийн сүлжээнд тавьсан аж. Хүүхэд хамгааллын баг ажиллахад хоёр хүүхдийн биеийн байдал сэргэлэн цовоо, ил харагдах хүчирхийллийн шарх сорвигүй байсан бөгөөд ээжид хүүхдээ хараа хяналтгүй үлдээхгүй байхыг анхаарууллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.68.39)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
6 цаг 19 мин
-
10 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
6 цаг 19 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин