Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн 11, 15 дугаар хорооны иргэдтэй уулзалт зохион байгууллаа
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн 11, 15 дугаар хорооны иргэдтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын эхэнд Чингэлтэй дүүрэгт болон тус хороодод улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, боловсрол, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлууд болон төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.
-Юуны өмнө Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ маш муу түвшинд явагдаж байгааг онцлоод Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 10 дугаар хороонд олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн цогцолбор барихаар дүүрэг өөрийн төсвөөр 2,8 га газрыг чөлөөлснийг дуулгалаа. Мөн одоо үйл ажиллагаа явуулж буй Эрүүл мэндийн төвийн өргөтгөл баригдах бөгөөд 14 дүгээр хороонд олон жил гацсан амбулаторийн барилгыг эрчимтэй барихаар ажиллаж байгаагаа онцоллоо.
Эрүүл мэндийн асуудлын дараа боловсролыг чухалчилж үзсэн бөгөөд эхний ээлжинд хүүхдүүдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд суралцах боломжийг бүрдүүлж байгаа, үүний дараа боловсролын хүртээмж, чанарыг асуудлыг онцолж авч үзэхээ илэрхийлсэн юм.
-Дүүргийн иргэдийн зүгээс ч шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд биеэр ирж уулзаж, иргэдэд тулгамдаж буй асуудлуудад хариулт өгч, газар дээр нь шийдвэрлэхээр ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байв.
-Иргэдийн хувьд дийлэнх нь газрын гэрчилгээ, камержуулалт, золбин нохойн устгал, архи, согтууруулах ундааны хамааралтай иргэдийг албадан ажил хийлгэх, эмчилгээнд хамруулах, хог ачилт, дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхааралдаа авахыг хүслээ.
Засаг даргын хувьд дээрх асуудлуудыг холбогдох хэлтсийн дарга нарт уламжилж, яаралтай шийдвэрлэхийг үүрэгдлээ.
Уулзалтад 11 дүгээр хорооны Засаг дарга Д.Уянга, 15 дугаар хорооны Засаг дарга Ж.Булганцэцэг, ИТХ-ийн төлөөлөгч, Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төвийн дарга Ц.Содхүү, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ш.Амартайван, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Н.Наранзул, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Саруул-Од, Боловсролын хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатар, Цагдаагийн II хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлагч н.Амгаланбаатар, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагийн хэлтсийн дарга Ж.Бадамцэцэг, Эрүүл мэндийн төвийн дарга Э.Наранхүү, ТҮК-ийн захирал Э.Ганчимэг болон дүүргийн мэргэжилтнүүд байлцав.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.254.25)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
6 цаг 15 мин
-
10 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
6 цаг 15 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин