Сүүлийн үед сошиалоор Монгол улсад жилд 500 жүжигчэн хоёр физикч төгсдөг гэсэн мэдээлэл гараад буй. Бид дээрх мэдээллийг баталгаажуулах үүднээс МУИС-ийн Физикийн танхимийн эрхлэгч доктор фропессор Д.Улам-Оргихтой ярилцлаа. Тэрбээр МУИС-ийг 1988 онд төгссөн бөгөөд өдгөө 35 дахь жилдээ физикийн салбартаа ажиллаж байгаа аж. Түүний ярилцлагыг танд хүргэж байна.
-Физикийн шинжилэх ухаан, физикийн хичээлийг сурагчид, оюутнууд зааснаар ямар үр дүнд хүрч, ямар мэдлэгийг олгох зорилготой вэ?
-Физик өөрөө байгаль гэсэн утгатай үг. Тиймээс байгалийн зүй тогтолыг судалдаг. Ертөнцийн бүхий л юмс үзэгдэлийг олж мэддэг арга ухааныг хэлдэг. Инженерийн мэргэжлийн суурь нь ФИЗИК юм. Хүний оюун ухаан өндөр хөгжиж байгаа энэ үед маш хүчирхэг боловсон хүчин болох давуу талтай.
- МУИС-ийн ФИЗИКИЙН ангид хичнээн оюутан суралцаж байна вэ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цөөн хүүхэд сурдаг гэсэн мэдээлэл цацагдаад байгаа шүү дээ?
-Их сургуулийн хэмжээнд нэг салбар байдаг ч дотроо Физикийн анги, Физикийн багшийн анги, Сансар судлал болон магистрын курст нийлээд 160 оюутан суралцаж байна. Тэднээс 90 гаруй нь магистрын ангийнхан.
-Бусад улс шинжилэх ухааны салбартаа хангалттай хөрөнгө оруулалт хийдэг. Манай улсын хувьд чамлалттай гэж ярьдаг. Та санал нийлэх үү?
- 10 жилийн сургууль ба их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага гэж ангилж ярих нь зөв байх. Ерөнхий боловсролын ихэнх сургууль 12 жилтэй болсон ч Физикийн хичээлийн танхимын тохижилт байхгүй. Хичээл сургалтанд ашиглах хэмжээний биш. Орчин үеийн лабортартай сургууль байгаа ч гэсэн түүнийг бүрэн ашиглах боловсон хүчин, багш хангалтгүй. Эрдэм шинжилгээний байгууллагын хувьд бол ашиглах сайн лаборатор хийгдэж байгаа. Жишээ нь, манай сургуульд дэлхий шаардлага хангасан лазерын лаборатор баригдаж байна. Гэвч өндөр хөгжилтөй орнуудаас харьцангүй дутуу. Тухайлбал үүнийг яаж нөхөх вэ гэхлээр, өндөр хөгжсөн орнуудтай хамтын ажилгааны журмаар нөхнө. Дэлхий нийтийн жишиг ч ийм байдаг. Олон улсын алдартай лаборторт манай улсын шилдэг багш оюутнууд очиж ажилдаг.
- Төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байртай болдог вэ?
-Өнөөдрийн тухайд төгсөж байгаа хүнээсээ ажилын байрны тоо илүү байгаа. Сүүлийн гурван жилийн хувьд ажиллах хүчний хомсдолд орсон. Тэр тусмаа арван жилийн физикийн багш дутагдалд орсон. Физик төгссөн хүмүүс өөр мэргэжил рүү их хөрвөж ажилдаг. Инженерийн салбарт физикийн төгсөгч авна хамтарч ажилах санал байгууллагуудаас их тавьдаг. Үүнээс гадна сайн төгсөгч нараа хамтын ажиллагаатай орнууд руу алддаг.
-Залуусын хувьд физикт сонирхолгүй байх хандлага ажиглагддаг. Гэвч хамгийн чухал хэрэгцээтэй мэргэжил шүү дээ?
-Физикийн шинжлэх ухаан бол бүх цаг үеийн хамгийн хүнд шинжлэх ухаан. Яагаад хүнд гэхээр сайн физик ч болохын тулд сайн программист, сайн математикч байх гэх мэт олон шаардлагтай тулгардаг. Хүнд хичээлд шантардаг олон нийтийн хувьд бол амар хялбар мөнгө олох тийм ажил хайдагтай холбоотой. Физик сонирхож, олимпиадад олон хүүхэд ордог. Гэвч арван жилийн багш нар хичээлээ сонирхолтой заадаггүй.учраас энэ мэргэжлээр их сургуульд сурах элсэлт муудаж байна. Байгалиас заяасан сонирхол хүслийг нь дэмжих тал дээр сул.
-Та яриандаа төгсөгчдөөс илүү ажлын байрны тоо их байгааг онцоллоо. Цаашдаа төгсөгчдийг ажлын байранд нийцсэн олон оюутан бэлтгэх нь чухал юм байна тийм үү?
-Юуны өмнө бид элсэгч нарынхаа тоог нэмэх хэрэгтэй. Физик сонирхдог хүүхдүүдийг дэмжиж, улмаар ЕБС-ийн багш нарын мэдлэг, хичээлийн агуулгыг сайжруулж сонирхолтой болгох нь чухал. Гадаадад ажиллаж байгаа физикч нараа эх орондоо урьж авчрах, залуусыг эргэж ирэх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Элсэгч цөөн учраас гаднаас багш нараа авчирах боломж бүрдэхгүй байна.
- Сошиал цахимаар манай улсын хэмжээнд жилд дунджаар 500 жүжигчин 2 физикч төгсдөг гэсэн энэ жилийн хувьд физикийн танхим хэдэн төгсөгч байгаа вэ?
-Физикийн бакалварын ангийг таван оюутан төгсөнө. Энэ жилийн хувьд нэгдүгээр курст 23 оюутан байна. Багшийн ангитайгаа нийлээд 30 гаруй оюутан элссэн. Хоёрдугаар дамжаанд 17 оюутан суралцдаг. Элсэгчид зориулсан тусгай хөнгөлөлт, төлбөрийн уян хатан бодлого баримталж байна. Тухайлбал Физик математикаар 700 дээш оноо авсан элсэгчдэд 100% төлбөрийн хөнгөлөлт, 650-700 оноотой бол 50 % хөнгөлөлт олгоно. Амжилтай суралцаад шаардлага хангавал энэ тэтгэлэгээ сургуулиа төгстөл хадгалаад явах ч боломжтой. Манай элсэгчдийн 50% дээш нь тэтгэлт хамрагдсан. Тооноос чанар гэдэг шиг цөөн боловч чанартай, сонирхолтой хүүхдүүд манай сургуульд орж ирж байгаа нь нэг талдаа сайн чанар.
-МУИС хувьд суралцах орчин нөхцөл тоног төхөөрөмж хэр зэрэг хүртээмжтэй байдаг вэ?
- Маш сайн, сүүлийн үеийн Герман улсын төнөг төхөөрөмжөөр хангагдсан. Манай багш нарын хувьд ч оюутантайгаа тулж ажилладаг. Монголын анхны сансарын хиймэл дагуул бүтээсэн багш нар манай сургуулийн үндсэн төгсөгч нар. Манай
-
6 цаг 16 мин
-
10 цаг 16 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
6 цаг 16 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин