Бригадын генерал С.Ганбямбыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томиллоо
Үйл явдал
/
2022-11-05
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилж, зарлиг гаргалаа.

Бригадын генерал С.Ганбямбыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилсон зарлигийг бие бүрэлдэхүүнд танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тамгыг нь гардуулан өгөв.

Тэрбээр энэ үеэр хэлсэн үгэндээ, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар нэгдүгээр орлогч даргыг дэвшүүлэн томилж байгаа нь Зэвсэгт хүчний хөгжлийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалах, удирдлагын нэгдмэл байдлыг хангах зорилготой гэдгийг тодотгов.

Мөн өндөр хариуцлагатай албыг нэр төртэй хашиж, Зэвсэгт хүчний хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан дэслэгч генерал Д.Ганзоригт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв.

С.Ганбямба нь цэргийн бүх шатны сургууль төгссөн, Зэвсэгт хүчинд тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.146.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.