Төв аймаг Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “ХҮНСНИЙ ХАНГАМЖ-АЮУЛГҮЙ БАЙДАЛ” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
Төв аймагчууд “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хийж, Монгол улсын Засгийн газрын Хүнс экспортлогч улс болох зорилтыг хангах ТҮШИЦ АЙМАГ, НИЙЛҮҮЛЭГЧ АЙМГААС ҮЙЛДВЭРЛЭГЧ АЙМАГ БОЛОХОД бодлого, зорилтоо дэвшүүлэн, хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар, Монгол улын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, Монгол улсын Ерөнхийлөгчийн хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун болон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч, аймгийн ЗДТГ-ын хэлтэс, харьяа агентлагийн дарга нар, сумдын удирдлагууд, малчид, тариаланчид, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, хоршооны төлөөлөл оролцож байна.
Төв аймагт нээлтээ хийж байгаа “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн нээж үг хэлсэн бол Монгол улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн хот, хөдөөгийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх уншиж танилцуулан, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарт гардууллаа.
Үүний дараа УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах тухай” илтгэл, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөлтийн тухай илтгэл, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хувьсгал”-д Төв аймгийн оролцоо, аймгийн “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт"-тэй хэрхэн уялдуулах” талаар илтгэл мэдээлэл хүргэлээ.
Төв аймаг жилдээ 100.0 сая литр сүү, 50.0 мянган тонн мах, 21.0 мянган тонн хүнсний ногоо, 154.5 мянган тонн төмс, 172.3 мянган тонн жимс жимсгэнэ үйлдвэрлэж, хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлдэг. Мөн өөрийн хэрэгцээг хангаад зогсохгүй нийслэл Улаанбаатар хотын хүн амын сүүний хэрэгцээний 45 хувь, махны 40 хувь, төмс, хүнсний ногооны 56.6 хувийг хангаж байна. Түүнчлэн үр тарианы 26 хувь, хүнсний ногооны 18 хувь, төмсний 57 хувийг үйлдвэрлэж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.62.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
5 цаг 12 мин
-
9 цаг 12 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
5 цаг 12 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин