“ХЯНАЛТ-22” хилийн хамтарсан ажиллагаа Зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-11-05
Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн хилийн албаны тасаг, хилийн тагнуулын тасаг, цагдаагийн байгууллагатай хамтран Монгол Улсын хууль, тогтоомж сурталчлах, хил хамгаалалтын нягтралыг нэмэгдүүлэх, хилийн болон хил орчмын дэглэм сахиулах зорилгоор “Хяналт-22” хилийн хамтарсан ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Хамтарсан ажиллагаагаар хариуцсан хэсгийн хилийн бүс, зурваст үүрэг гүйцэтгэж хилийн болон хил орчмын дэглэмийн биелэлтийг сахиулж, хилийн 4 сумын удирдлага, 110 иргэнд хууль сурталчлах, урьд өмнө хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчилд холбогдож байсан, хилийн зурваст байнга оршин суудаг иргэдэд тусгайлан хууль танилцуулж, гарын авлага олгосон юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.252.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.