Манлайлагч залуус “Урам тээсэн цуваа” нөлөөллийн аян өрнүүллээ
Үйл явдал
/
2022-11-06
Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хэрэгжиж буй Хүний хөгжлийн цогц хөтөлбөрийн нэг “Манлайлал, авьяас чадвар”-ын хөтөлбөрийн IP (Important Project) багийнхан “Урам тээсэн цуваа” нөлөөллийн аян өрнүүллээ.

Тэд аяны хүрээнд үйлдвэрийн Авто тээврийн цехийн Зорчигч тээврийн хэсгийн жолооч нартай уулзалт зохион байгуулж, зорчигч тээврийн үйлчилгээтэй холбоотой олон асуудлаар санал солилцон, цаашид хэрхэн хамтран ажиллах, гарц шийдэл, шинэлэг арга замын талаар ярилцав. Мөн аяны өдрүүдэд үйлдвэрийн ажилтнууддаа өглөө, орой ажилдаа явах, ирэхэд нь урам зориг, ухаарал өгөх, сэргээх, сэдэлжүүлэх үүднээс уурхайчдын 31 автобусанд онч мэргэн үгтэй 155 ширхэг шилэн самбар байрлуулсан байна. Эдгээр самбар нь удаан эдэлгээтэй, дотор нь байршуулсан үгсийг тухайн цаг үе, үйл явдалд зориулан солих боломжтой юм. Түүнчлэн эдгээр самбаруудад байршуулах алсын зорилго, хүсэл мөрөөдөл, эрэлхийлэл агуулсан үгс, уриалгаар дамжуулан хөтөлбөрийн бусад багийнхны үйл ажиллагааг дэмжин, ажилтнуудад хүргэж, ажиллана гэдгийг тус аяныг зохион байгуулж буй багийнхан ярилаа. Мөн “Урам тээсэн цуваа” аяныхаа үйл ажиллагааг үр дүнд хүргэх, ач холбогдлыг дээшлүүлэх зорилгоор тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд Зорчигч тээврийн хэсгийн жолооч нартай урт хугацаанд хамтран ажиллахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.58.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.