Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Рентген тасаг байгуулагдсаны 50 жил, Монгол Улсын төрийн соёрхолт Р.Пүрэвийн нэрэмжит дүрс оношилгооны лавлагаа төв байгуулагдсаны 12 жилийн ойд зориулсан “Гэмтлийн гаралтай эмгэгийн дүрс оношилгоо” сэдэвт эрдмийн чуулган өнөөдөр болж байна.
Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, НЭМГ-ын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг, УГТЭ-ийн дарга Ц.Төмөр-Очир болон дүрс оношлогооны эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт онцгой анхаарал хандуулж байгаа. Үүний нэг илрэл нь 2021-2022 онд сүүлийн 10 орчим жилд хийгдээгүй хөрөнгө оруулалтыг хийсэн. Энэ хүрээнд дүрс оношилгооны салбарын тоног төхөөрөмж өндөр хөгжилтэй орны технологитой дүйцэхүйц болсон. Улс орон даяар хэрэгжиж буй эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг хийхийн тулд бид 21 аймагт тус бүр нь 1,8 тэрбум төгрөгийн өртгөөр Эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулж, дүрс оношилгооны болон бусад тоног төхөөрөмжөөр хангаад байна. Цаашид ч энэ тал дээр хийгдэхээр төлөвлөсөн ажил олон байна. Тоног төхөөрөмжөө сайжруулахаас гадна хүний нөөцөө бэлтгэх, чадавхжуулах, сургах ажлууд давхар хийгдээд явах зайлшгүй шаардлагатай. Тиймээс өнөөдөр энэхүү чуулганы ач холбогдол энэ салбарт чухал төдийгүй, байнгын суралцах, мэргэших явцад зөв дэмжлэг болж байна гэдгийг онцолмоор байна” хэмээлээ.
-
4 цаг 13 мин
-
8 цаг 13 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
4 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин