Сонгинохайрхан дүүргийн удирдалагууд болон албан хаагчид Монгол улсын гадаад бодлого, дипломат ёсны талаарх сургалтад хамрагдлаа
“Иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэх” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн холбогдох удирдлагууд болон албан хаагчид “Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал ба нэг цонхны бодлого” сэдэвт сургалтад хамрагдлаа.
Тус сургалтыг Гадаад харилцааны яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас хамтран зохион байгуулав. Өнөөдрийн сургалтад Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Бэхбат, Л.Удвал, Г.Жаргалсайхан болон Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Д.Индра нар хүрэлцэн ирж Монгол улсын Гадаад бодлогын үзэл баримтлал, Төрийн нэг цонхны гадаад бодлого ба нэгдмэл байдал, Төрийн дипломат ёслолын практик асуудлууд, Харилцааны соёл дипломат ёс сэдвийн хүрээнд илтгэл тавьж, сургалтад хамрагдсан албан хаагчдын сонирхсон асуултад хариулт өглөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.172.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
4 цаг 4 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
4 цаг 4 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин