ГССҮТ Монголд анх удаа “ШАГАЙН ХИЙМЭЛ ҮЕ СОЛИХ” мэс заслыг нэвтрүүллээ
Үйл явдал
/
2022-11-06

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн тасгийн их эмч Г.Бадамгарав, Ш.Баасансүрэн, Ц.Батбаяр нараар ахлуулсан мэс заслын баг БНСУ-ын Йонсей Гунвоо эмнэлгийн захирал Eui Hyun Park болон эмч мэргэжилтнүүдтэй хамтран Монгол Улсад анх удаа шагайн үений хүнд хэлбэрийн артроз өөрчлөлтийн үед хиймэл үе суулгах мэс засал, эмчилгээг амжилттай нэвтрүүллээ.

Энэхүү орчин үеийн дэвшилтэт мэс засал эмчилгээг өөрийн оронд нутагшуулснаар шагайн үений артрозоор өвчилсөн олон иргэдэд өвдөлт зовууриасаа салах, амьдралын чанарыг сайжруулах боломжийг олгож байгаа юм.

Мөн шинэ технологийг нэвтрүүлэхэд гүн туслалцаа үзүүлж, хамтран ажилласан “Тимус фарм”, “Имплант Каст” компани,  БНСУ-ын Йонсей Гунвоо эмнэлгийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.237.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.