Эрдэнэс Монгол ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал Д.Баярбатаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Багануур ХК-нд ажиллалаа
Компанийн үйлдвэрлэл, эдийн засгийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, зөвлөгөө өгч хамтран ажиллах зорилготой тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрдэнэс Монгол ХХК-ийн нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, Худалдан авалтын хэлтэс, Нэгдсэн удирдлага стратегийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд ирэв.
Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал эхлээд компанийн үйлдвэрлэлийн болоод, санхүү эдийн засгийн нөхцөл байдлаа танилцууллаа. Дараа нь ажлын хэсгийн гишүүд холбогдох хэлтсүүдэд хуваагдан ажиллаж компанийн өртөг зардал, орлого, ашиг алдагдал, худалдан авах ажиллагааны төлөвлөлт, биелэлттэй танилцав.
Мөн тэд шинэчлэгдсэн хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан шинээр үүссэн хөдөлмөрийн харилцааг Багануур ХК хэрхэн зохицуулж байгаа талаар судалж танилцлаа.
Эрдэнэс Монгол ХХК-с томилогдсон уг ажлын хэсэг 10-р сарын 19-ний өдөр Шивээ Овоо ХК-д мөн энэ чиглэлээр ажиллаад иржээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.20.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
9 цаг 57 мин
-
12 цаг 38 мин
-
13 цаг 58 мин
-
Уржигдар 15 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
9 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин