Баянзүрх дүүргийн 11-р хороо "АСЕМ ВИЛЛА" хотхоны хойно Туул голын эрэг дагуух газрыг тохижууллаа
Баянзүрх дүүргээс иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд тохиромжтой газруудыг бий болгож ээлтэй орчныг бүрдүүлэх ажлууд үргэлжилсээр байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 11-р хороо "АСЕМ ВИЛЛА" хотхоны хойно Туул голын эрэг дагуух газрыг тохижууллаа.
Шинээр тохижуулсан талбайд амралтын талбай, авто зогсоол, нийтийн бие засах газар, сандал, сүүдрэвч, явган зам ногоон байгууламж гээд хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн бүх зүйл бий. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж зорчих замыг бий болгож өгсөн.
Ингэснээр өмнө автомашинтайгаа ирж Туул гол гаталдаг, автомашинаа угаадаг, зохисгүй амардаг байдал ард хоцорч, байгалд ээлтэйгээр гэр бүл, найз нөхдөөрөө амарч зугаалах боломжтой болж байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.203.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
5 цаг 17 мин
-
9 цаг 18 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
5 цаг 17 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин