Гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй алга болсон хүүгийн цогцосыг олжээ
Үйл явдал
/
2022-11-08

Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Улиасны тохой хэмээх газар бага насны хүүхэд гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон тухай дуудлага арваннэгдүгээр сарын 05-ны өдөр онцгой байдлыг албанд иржээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нь “Г” /3 настай эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Иймд нэмэлтээр Онцгой байдлын газрын алба хаагчид очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж арваннэгдүгээр сарын 05-ны 04:00 цагт гэрээс нь урд зүгт 20 метрт “Буцдагийн гогт” горхины уснаас цогцсыг олж гаргаж тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.237.246)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.