“ШИМТ” хөтөлбөр Өмнөговь аймгийн бүх цэцэрлэгт хэрэгжихээр боллоо
Өмнөговь аймгийн хүүхэд багачуудын оюуны хөгжлийг шинэ шатанд гаргах ШИМТ+БОЛОВСРОЛ хөтөлбөрийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэний санаачилгаар аймгийн бүх цэцэрлэгт хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ. Технологийн хөгжилтэй зэрэгцэн өсч буй өнөө цагийн хүүхэд багачуудын сэтгэхүй, сэтгэлгээ, чадамж, ур чадвар бүхэн нь онцгой өөр болсон гэдэгтэй багш нар, эцэг эхчүүд та бид бүгд санал нийлнэ. Тиймээс цэцэрлэгүүд технологийн эрин зууны хүүхдүүдэд тохирсон сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, шинэ дэвшилтэт технологи бүхий сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах зайлшгүй шаардлага бий болж байна.
Монгол улсад 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж, олны талархал хүлээгээд байгаа #STEAM боловсрол буюу #ШИМТ хөтөлбөр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж үр дүнгээ өгч байгаа бөгөөд манай улсын хэмжээнд бүх цэцэрлэгтээ тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа 2 дахь аймаг нь Өмнөговь боллоо.
Шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологи, сэтгэлгээ гоо зүйн цогц мэдлэг олгох орчин үеийн дэвшилтэт хөтөлбөрийг хэрэгжүүлснээр цэцэрлэгийн насанд олж авсан мэдлэг дунд болон ахлах ангид ороход физик, математикийн шинжлэх ухаанд төвөггүй суралцахад том түлхэц болох юм.
Аймгийн хэмжээний 15 сумын 32 цэцэрлэгт шинээр нэвтрүүлж байгаа ШИМТ хөиөлбөрийг нээж УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ үг хэлсэн бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ Монголын ирээдүй, Өмнөговийн ирээдүйг авч явах шилдэг боловсон хүчин, инженер техникийн мэргэжилтэн, эрдэмтэд, чадварлаг залуусыг бэлтгэхэд одооноос, цэцэрлэгээс нь бид анхаарч тэднийг хөгжүүлэх, илүү шинжлэх ухаанч болгоход анхаарах хэрэгтэй... гэдгийг онцоллоо.
Оюуны хөрөнгө оруулалт хүлээн авч буй цэцэрлэгийн эрхлэгч нар, багш нар баярлаж талархаж байгаагаа илэрхийлж, тус хөтөлбөрийн багшаар сургалт олж авсандаа сэтгэл хангалуун байлаа.
АНУ, БНХАУ зэрэг дэлхийн том гүрнүүдийн боловсролын салбарт хэрэгжиж байгаа STEAM боловсрол #ШИМТ хөтөлбөр ийнхүү Өмнөговь аймагт шинээр нэвтэрлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.6.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
5 цаг 18 мин
-
9 цаг 18 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
5 цаг 18 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин