Нийгмийн даатгалынхан ид шид бүтээж хүүхдүүдэд сэтгэлийн бэлэг илгээлээ
Үйл явдал
/
2022-11-09
Нийгмийн даатгалын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ойг угтан нийгмийн хариуцлагын хүрээнд “80 жил-8 бүтээлч ажил” аяныг эхлүүлэн “Ид шид бүтээцгээе” уриан дор нэгдэж зорилтот бүлгийн хүүхдүүдэд сэтгэлийн дэм үзүүлэх, ирээдүй болсон бяцхан дүү нартаа инээд хөөр, баяр баясал, итгэл найдвар төрүүлж мэдлэгээр хөрөнгө оруулах ажлыг НДЕГ, ННДГ-ын ажилтан албан хаагч нарыг хамруулан 2022 оны 10 дугаар сарын 23-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав.
Энэхүү аяны хүрээнд ажилтан албан хаагч нар нийт 400 гаруй ном, сурах бичиг, найман нэр төрлийн 150 гаруй хичээлийн хэрэгсэл, 80 орчим тоглоомыг цуглуулж Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Хүүхдийн Оюуны боловсролыг дэмжих төв НҮТББ”-д хүлээлгэн өгөв.
Тус номын сан нь Чингэлтэй дүүргийн 17, 18 хорооны 5000 гаруй хүүхэд ая тухтай таатай орчинд чөлөөт цагаа өнгөрөөн, хараа хяналтгүй байдлаасаа болж төрөл бүрийн осол, гэмт хэрэгт өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, номын сангийн хөтөлбөрүүдээр дамжуулан хичээлийн хоцрогдлоо арилгах, авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж, 2009 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хүүхдүүдээс гадна насанд хүрэгчдэд зориулсан нэмэлт хөтөлбөрүүд боловсруулж, иргэдийн мэдлэг мэдээллийн тэгш хүртэх боломжийг хангахад хувь нэмэр оруулах, аж амьдралаа дээшлүүлэхэд тус дэм болох, өөр хоорондоо туршлага солилцох, хамтдаа хөгжих орон зайг бий болгодог байна.
Номын гэгээ ивээж, оюун сэтгэлийг гэрэлтүүлэх болтугай.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.238.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.