Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга О.Амарсанаа нийт бие бүрэлдэхүүнтэй цахим хурал хийлээ
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ээлжит хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар О.Амарсанааг томилсон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга О.Амарсанаа өнөөдөр /2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон харьяа нийслэл, орон нутаг дахь анги, байгууллага, салбар нэгжийн алба хаагчидтай цахим хурал хийж, цаашид баримтлах зарчим бодлого чиглэлээ танилцууллаа.
Энэ хүрээнд Шүүхийн шинэчлэлийг бүх талаар дэмжиж, Шүүхийн шийдвэр бүрийг нэг мөр хэрэгжүүлэх, бүтэц, тогтолцоог боловсронгуй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чадавхийг дээшлүүлэх;
Төрийн алба шударга ёсны зарчмаар явж, хөгжиж дэвших учиртай тул ажил, үйлчилгээ тасралтгүй, шударга, авлигаас ангид байж, хамт олны нэгдмэл, эвсэг уур амьсгал бүрдүүлэхэд анхаарч ажиллах;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг гадаад орны ижил чиг үүрэг бүхий байгууллагуудын жишигт хүргэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх;
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлэх, хувийн ажилд албаны ашиг сонирхлын байдлаар хандахыг таслан зогсоох;
Хоригдлын хохирол нөхөн төлөх, ажил хөдөлмөр эрхлэх, суллагдаад амьдрах, богино хугацаанд нийгэмших ажиллагаанд үр дүнг бий болгох хүрээнд бизнес, эдийн засгийн салбарт эрэлт хэрэгцээтэй мэргэжлийг хоригдлуудад олгох ажлыг хэрэгжүүлэх;
Алба хаагчдын цалин, нийгмийн хангамжийг нэмэгдүүлж, нийгмийн баталгааг дэмжих замаар мэргэшсэн алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулахын зэрэгцээ хүний хүчин зүйл оролцоог багасгаж, шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийг нэвтрүүлэн алба хаагдчын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, мэдлэг, ур чадвар, харилцаа хандлага, ёс зүйг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн энэ үеэр нийт алба хаагчдад сахилга хариуцлага, сонор сэрэмжийг нэмэгдүүлэн, ажил сайжруулах чиглэлээр тодорхой, үр дүнд хүрсэн арга хэмжээ зохион байгуулж, хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах хэд хэдэн үүрэг чиглэлийг өглөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.82.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
3 цаг 14 мин
-
7 цаг 15 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
3 цаг 14 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин