Өмнөговь аймаг хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах үйдвэртэй болно
Орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлын хэмжээг багасгах ажлын хүрээнд Өмнөговь аймагт хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах үйдвэр байгуулахаар ажиллаж байна. Тус ажлын хүрээнд Улсын төсөв 200.0 сая төгрөг, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 1128.0 сая төгрөг нийт 1328.0 сая төгрөгөөр Хуванцар дахин боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах ажлыг зохион байгуулж байна. Эхний ээлжинд улсын төсвийн 200,0 сая төгрөгний хуванцарыг бөмбөлөг болгох төхөөрөмж нийлүүлэгдэж байна.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 1128,0 сая төгрөгөөр хуванцар хог хаягдлыг угаах шугам болон хуванцар хашаа хийх тоног төхөөрөмж авах тендер зарлагдаж Хазаарбат ХХК шалгарч гэрээ байгуулан ажиллаж байна.
Тус үйлдвэр ашиглалтад орсноор Тэрбум модны хүрээнд тарьж ургуулсан модны хашаа, булгийн эхийг хашиж хамгаалах, мөн малын хашаа зэргийг хийх үйлдвэр байгуулагдана.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.192.2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
3 цаг 11 мин
-
7 цаг 12 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
3 цаг 11 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин