Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдаан боллоо
Үйл явдал
/
2022-11-10
Хуралдааныг Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан удирдан явууллаа. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах чиглэлээр Нийслэлийн хэмжээнд 2022.10.26-2023.04.01 ний өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүрэгт Шуурхай штаб байгуулан ажиллаж байгаа талаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын Хэлтсийн орлогч, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч Р.Баянжаргал мэдээлэл өгч, хэрхэн ажиллах талаарх зааварчилгааг танилцуулсан юм.
 
Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүрэгт 153 цэгээр шахмал түлшийг худалдан борлуулж байгаа бөгөөд 11 агуулахад 11600 тонн түлшний нөөцтэй байгааг танилцууллаа. Цаашид шахмал түлшийг иргэдэд хүртээмжтэй худалдах үүднээс цэгүүдийн тоог нэмэхээр хүсэлтээ өгсөн байна. Мөн “Таван толгой түлш” компанийн 120 хяналтын ажилтан манай дүүрэгт ажиллаж, хяналт шалгалт хийж байна.
Хуралдааны үеэр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас санаачлан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Анзаар” аяныг нэг сарын хугацаанд Баянзүрх дүүрэгт зохион байгуулж байгаа талаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын дарга П.Очбадрах мэдээлэл өглөө. Энэхүү аяны хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд төрийн албан хаагчдад энэ талын мэдлэг олгох сургалтыг зохион байгуулах, ил, далд хэлбэрээр шалгалтын ажлыг зохион байгуулах зэргээр төлөвлөсөн байна.
Хуралдааны төгсгөлд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан удирдлагуудад дээрх үйл ажиллагаануудад идэвхтэй оролцох, төрийн үйлчилгээг саадгүй иргэдэд хүргэх чиглэлээр үүрэг даалгаврыг өглөө хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.12.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.