Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.11.08/ зохион байгууллаа.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, ажлын хэсгийн дэд ахлагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нар хэлэлцүүлгийг нээж үг хэлэв.
Хэлэлцүүлгээр хуулийн төсөлд шинээр тусгагдах асуудлын судалгааны дүн, хуулийн төслийн үзэл баримтлал болон гэр бүл, хүүхдийн байгууллагын чиг үүрэг, оролцооны талаар илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг судалж хуулийн төсөлд тусгах, тусгайлсан асуудлаар хэлэлцүүлгүүдийг үе шаттай зохион байгуулахаар боллоо.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ээлжит энэхүү хэлэлцүүлэгт төр, төрийн бус байгууллагын төлөөлөл, өрх толгойлсон эх, эцэг зэрэг хуулиар эрх ашиг нь хөндөгдөх хэсгийн төлөөлөл нийт 70 гаруй хүн оролцов.
-
3 цаг 24 мин
-
7 цаг 24 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
3 цаг 24 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин