Чихрийн шижингийн эрсдэлээ ЦАХИМ АСУУМЖ БӨГЛӨЖ мэдэх боломжтой
Үйл явдал
/
2022-11-10

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ) болон “Орбис интернэйшнл” олон улсын байгууллагын Монгол дахь салбар хамтран “Чихрийн шижин ба чихрийн шижингийн ретинопатийн цахим мэдээллийн сан боловсруулж, ашиглалтыг  сайжруулах нь” төслийг амжилттай хэрэгжүүлж, дүгнэх уулзалтыг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулав.

Уулзалтад НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан, ЭМДӨУСА-ны дарга С.Гэрэлмаа, ТЗШУА-ны дарга Б.Баярмаа болон мэдээллийн сангийн дизайн, цэсийг зохиосон мэргэжилтэн Б.Баасандорж, Орбис интернэйшнл олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал Ч.Чимгээ, төслийн менежер Ж.Наранчимэг, бусад холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. 

Төслийн гол үр дүн болох “Чихрийн шижингийн цахим мэдээллийн сан”-г НЭМҮТ-ийн вэб сайтад түшиглэн шинэ дэд цэс үүсгэн бүтээсэн байна. Дараах линкээр хэрэглэгч мэдээллийн санд нэвтрэн орох боломжтой https://ncph.gov.mn/.../%d1%87%d0%b8%d1%85%d1%80%d0%b8.../ 

Энэхүү дэд цэс нь иргэдэд болон эрүүл мэндийн ажилтанд чиглэсэн үндсэн хоёр хэсэгтэй бөгөөд иргэд чихрийн шижингийн эрсдэлээ өөрсдөө үнэлэх цахим асуумж бөглөж хариугаа харах боломжтойгоос гадна тухайн хүний эрсдэлийн үнэлгээний дагуу зөвлөмж уншиж мэдээлэл авах боломжтой бол эрүүл мэндийн ажилтнууд чихрийн шижингийн эмнэлзүйн удирдамж, цахим хичээл, гарын авлага, судалгааны үр дүн эндээс нээж унших, татаж авах боломжтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.247.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.