100 жилийн түүхтэй “Биокомбинат” үйлдвэр малын эрүүл ахуйд нэн чухал 40 гаруй нэр төрлийн биобэлдмэл үйлдвэрлэн дотоодынхоо хэрэгцээг хангаж байна. Цаашид техник тоног төхөөрөмжөө шинэчлэх, үйлдвэрлэлээ өргөжүүлэх, борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх, ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудалд нь анхаарах зорилт тавин ажиллаж байна. Эдгээр зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлаар үйлдвэрийн ажилчид, албан хаагчид санал хүсэлтээ хэлж, шийдвэрлэх боломжийн талаар ярилцлаа.
Иймээс нийт ажилтан, албан хаагчидтайгаа нягт хамтран ажиллаж, бодлогын баримт бичгүүдэд тусгасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулахаа илэрхийллээ.
Монгол Улсын хөгжлийн тулгуур хүнс, хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүний нөөцийг бүрдүүлэх, залуучуудын оролцоог сайжруулах, ажилтан албан хаагчдын бүтээлч байдал, шинэ санал санаачилгыг дэмжих, хөдөө аж ахуйн салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа ч мөн хэлсэн юм.
Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори /МЭЭСБУЛ/ нь Монгол Улсад үйлдвэрлэгдэж, импортлогдож шинээр зохион бүтээгдэж буй мал амьтны гоц халдварт, халдварт, паразиттах болон халдваргүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, оношлох эм биобэлдмэл, эмийн түүхий эдэд
• Хими, биологи, вирусологи, бактериологи, паразитологийн сорилт шинжилгээг гүйцэтгэж
• Сорилтын дүн
• Баталгаажуулалтын дүгнэлт
• Тохирлын гэрчилгээ олгох эрх бүхий байгууллага юм.
Монгол Улсын мал сүргийг эрүүлжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах ажлын хүрээнд малын эм, биобэлдмэлийн чанарын баталгаажуулалтыг үндэсний болон олон улсын фармакопейн шаардлагад нийцсэн чанартай баталгаатай эм, биобэлдмэлийг хэрэглэгчдэд нийлүүлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх төрийн бодлогыг дэмжих зорилготой ажиллаж байна.
-
3 цаг 31 мин
-
7 цаг 32 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
3 цаг 31 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин