Н.УЧРАЛ сайд “Ази Номхон далайн Дижитал сайд нарын бага хурал”-д оролцож байна
ЦХХХ-ны сайд Н.Учрал БНСУ-д зохион байгуулагдаж байгаа “Ази Номхон далайн Дижитал сайд нарын бага хурал”-д оролцож байна. 2022 оны 11-р сарын 9-с 10-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо Ази Номхон далайн Дижитал сайд нарын бага хурал “Дижитал шилжилтийн боломж” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.Уг хурлыг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК) болон БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн яам (MSIT)-тай хамтран зохион байгуулж байгаа билээ.
2022 оны 5-р сард баталсан Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 жилийн ойд зориулсан Бангкокийн тунхаглалаар "Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой хөгжлийг ахиулах нийтлэг мөрийн хөтөлбөр”-ийг гишүүн орнуудад үүрэг болгосон. Энэхүү үүргийн дагуу сайд нарын түвшинд дижитал хамтын ажиллагааг сайжруулах, дижитал хуваагдлыг арилгах, дижитал ур чадварыг сайжруулах, харилцаа холбооны дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, дижитал итгэлцэл, аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх, дижитал эдийн засгийг бүс нутгийн хүрээнд хэрхэн хамтарч хөгжүүлэх талаар чуулж байна.
"Ази, Номхон далайн бүсийн дижитал сайд нарын анхдугаар бага хурал-2022" нь дижитал шилжилтийг ахиулах, бүс нутгийн дижитал хамтын ажиллагааг бэхжүүлэх нөхцөл байдал, сорилт бэрхшээл, арга замыг хэлэлцэх томоохон боломж юм. Энэхүү чуулга уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал Монгол Улсын цахим шилжилтийн өнөөгийн байдал, ололт амжилт, бий болж буй боломжуудын талаар танилцуулж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.250.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2 цаг 8 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 22 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
2 цаг 8 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин