Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, ЭМДЕГ-аас хүн амын дунд зонхилон тохиолддог нас баралтын хувь өндөртэй халдварт бус өвчний болон хавдрын үеийн эм зүйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор “Новартис эмийн хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийг 2022 оны 10 сарын 11-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хүний эмийн зөвлөлөөр зөвшөөрөгдөн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн ерөнхий нэршлийн эмийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан төлөх бөгөөд одоогийн байдлаар гурван дистрибьютер байгууллагын Улаанбаатар хот болон 21 аймаг дах 191 салбар эмийн сангаар улс орон даяар түгээж эхэлсэн.
Хүний эмийн зөвлөлийн шийдвэрийн хүрээнд хүн амд түгээгдэх эмийг хүртээмжтэй байлгах зорилгоор гурван дистрибьютороор хязгаарлахгүйгээр ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангуудаар дистрибьютороор дамжуулан гэрээлэн түгээх боломжтой боллоо. Энэхүү хөтөлбөрийн эмүүдийг хүн амд түгээх хүсэлтэй эмийн сангууд Монгол эм импекс ХХК, Моносфарм трейд ХХК, Ази Фарм ХХК-д хандана уу.
-
2 цаг 26 мин
-
6 цаг 27 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
2 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин