Булган аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Беларусь улсад айлчлаж байна
Тус коллежид Булган аймгаас 3 оюутан тэтгэлгээр суралцаж байгаа бөгөөд аймгийн Засаг дарга оюутан дүү нартаа хандан өөрт олдож буй энэ сайхан боломжоо бүрэн ашиглан хариуцлагатай байж хичээн суралцаж өөрсдийгөө бүрэн дайчлахыг захиж амжилт хүслээ. Мөн коллежийн удирдлагуудтай уулзан тэдний саналыг сонсож Монгол оюутнуудад тулгамдаж буй асуудлын талаар санал сонслоо.
Коллежийн захирал хэлэхдээ гадны оюутнууд эрүүл мэндийн даатгалгүй улмаас өвдсөн тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээг өндөр төлбөртэй авдаг бөгөөд энэ нь оюутнуудад хүндрэлтэй байдаг гэдгийг дурдсан бол аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Булган аймгийнхаа оюутнуудын Эрүүл мэндийн даатгалын асуудлыг энэ ондоо багтаан бүрэн шийдэж өгнө гэдгээ хэллээ. Мөн уулзалтын үеэр манай аймгаас суралцах оюутнуудын тоо 3 байсныг 5 болгон нэмэгдүүлэхээр болсон бөгөөд Коллежийн удирдлагууд хэлэхдээ Орос хэлний тодорхой хэмжээний мэдлэгтэй байхад Булган аймгийн оюутнууд манай Коллежид тоо хамаарахгүй суралцах бүрэн боломжтой гэдгийг хэлсэн юм.
Иймд Булган аймгийн сурагчид, хүүхдүүд та бүхэн өөрсдийгөө хөгжүүлж гадаад хэл сайн сурах юм бол бүх боломж та бүхний өмнө нээгдэж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.29.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
3 цаг 8 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
3 цаг 8 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин