Сайжруулсан шахмал түлш борлуулж буй цэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Үйл явдал
/
2022-11-12
Баянзүрх дүүргийн хэмжээнд 53 мянга орчим айл өрх сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд 160 цэгээр дамжуулан борлуулалт хийгдэнэ. Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан болон холбогдох албаныхан өнөөдөр борлуулалт хэвийн явагдаж байгаа эсэхтэй танилцах үүднээс зарим цэг дээр ажиллалаа. Энэ үеэр иргэдээс сайжруулсан шахмал түлштэй холбоотой ямар нэгэн санал гомдол ирээгүй, түгээлт хэвийн явагдаж байгаа гэдгийг хэлсэн юм. Мөн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Монелын уулзварын хойно Хаан банктай байрны гурван давхарт дүүргийн шуурхай штаб байрлаж байгаа. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, зөв галлагаатай холбоотой мэдээлэл түгээх, угаар мэдрэгч болон карт олгох зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Дүүргийн хэмжээнд нийт 104 ажилтан урьдчилан сэргийлэх, иргэдийг мэдээллээр хангах ажилд оролцож сайжруулсан шахмал түлштэй холбоотой зөвлөмжийг айл өрхүүдэд хүргүүлэн ажиллаж байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Дүүргийн хэмжээнд нийт 104 ажилтан урьдчилан сэргийлэх, иргэдийг мэдээллээр хангах ажилд оролцож сайжруулсан шахмал түлштэй холбоотой зөвлөмжийг айл өрхүүдэд хүргүүлэн ажиллаж байна.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.162.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.