Түүний асуултад ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох хариуллаа
Өмнөх онтой харьцуулахад бүх бараа бүтээгдэхүүн 45 хувийн үнийн өсөлттэй байна гэсэн судалгаа гарсан. Тэгэхээр нөлөөлж байгаа хүчин зүйлсийн нэгт валютын ханш,үнийн өсөлт том нөлөө үзүүлж байна. хоёрт тээвэл ложистикийн үйл ажиллагааны зардал бас нэмэгдсэнтэй холбоотой гуравдугаарт тухайн импортоор оруулж ирж буй улсдаа түүхий эдийн үнийн өсөлттэй холбоотой гэсэн түгээмэл гурван хүчин зүйлээс хамааран үнийн өсөлт болж байна гэсэн асуудал ярьж байгаа. Үнийн өсөлт бол гарцаа байхгүй дээрх давагдашгүй хүчин зүйлстэй холбоотой.
Хөнгөлөлтийн эмийн асуудал бол сая 9 сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хэрэгжиж эхлэхдээ тухайн эмийн үйлчлэлээс хамааран эмчийн хяналтад зайлшгүй байх ёстой гэх зэрэг шалтгааны улмаас 4 зэрэглэлд хувааж өгсөн. Өмнөх тогтоолоос ялгаатай нь бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудын эмч нар хөнгөлөлтийн эм бичих боломжтой боловч зарим нэгэн эмийг тухайн үйлчлэлээ эмчилгээний үр дүнг зайлшгүй төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгт хянах шаардлагатай гэдэг үүднээс зарим эмийг лавлагаа шатны эмнэлгүүдээр бичүүлэхтэй холбоотой иргэдийн дунд асуудлууд гарсан.
Дараагийн нэг асуудал бол уртаашаа аваад үзэх юм бол 70 хувиас 30 хувь руу хөнгөлөлтийг бууруулсан 23 эм л байна. энэ нь олон улсын эмчилгээний удирдамжууд, холимог найрлагатай эм, тухайн олон улсын удирдамжид орсон тухайн эмийн үйлчилгээний нотолгоо хангалттай биш байсан учир өөр сонголтын эм байгаа гэдэг үүднээс 23 нэр төрлийн эм дээр хөнгөлөлтийг нь 70-30 хувь хүртэл бууруулсан зохицуулалтыг хийж өгсөн.
Эмийн чанарын асуудал дээр бол их хурал дээр Их хурлын Н.Учрал гишүүний ахалсан баг ажиллаж байгаа. Бид энэ хүрээнд түр хорооны гишүүдийн тавьж байгаа гол шийдэх ёстой асуудал бол эмийн чанар гэдэг зүйл бол чанартай эмийг оруулж ирэх ганц асуудал байдаггүй юм байна. энэ эцсийн хэрэглэгч хүртэл долоогоос найман шатанд эмийн чанар алдагдах эрсдэлтэй байдаг учраас энэ эрсдэлийг байхгүй болгохын тулд гарцаагүй шийдэх ёстой нэг зүйл бол энэ лабораторийн асуудлыг шийдэх асуудал байна.
-
3 цаг 22 мин
-
7 цаг 22 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
3 цаг 22 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин