УБТЗ байсан АВЛИГА, ХҮНД СУРТЛЫН цонхыг хаажээ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-11-13

УБТЗ ачаа тээврийн захиалгыг ил тод, нээлттэй, хөнгөн шуурхай, хүний оролцоо хамааралгүй болгох  үүднээс экспортын тээврийн захиалга болон ачилтын дарааллыг бүрэн цахим системд шилжүүлээд байна. Тээврийн захиалга, ачилтын дарааллыг ийнхүү хүний оролцоо хамааралгүй болгож цахимд шилжүүлснээр  авилга, хээл хахууль, хүнд суртал гарах үндсийг таслан зогсоож, үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм. 

Өнөөдрийн байдлаар, УБТЗ ачаа тээврийн үйлчилгээний цахим системдээ 560 гаруй үйлчлүүлэгч байгууллага, аж ахуйн нэгжийг хамруулаад байна.

 Олон нийтэд төмөр замын ачаа тээврийн захиалга гэж хамгийн их хардлага дагуулсан хэл амтай асуудал байсан. Үүнийг засаж залруулж, булхайтай үйлдэл гарахаас сэргийлэх ганц  гарц нь хүний оролцоогүй, ил тод, нээлттэй болгох явдал. Үүнийг УБТЗ үйлчилгээндээ жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чаджээ. Ачаа тээврийн үйлчилгээний цахим системийг бүрэн хэрэгжүүлснээр хэний ачааг хэзээ ачиж, тээвэрлэхийг хэн нэгэн эрх мэдэлтэн шийддэг бус бүртгэлийн программд оруулсан үйлчлүүлэгчийн мэдээллээс систем өөрөө оноожуулаад захиалга, ачилтын дарааллыг тогтоодог болсон гэсэн үг. Тиймээс одоо УБТЗ-аас вагон олголт, хуваарилалтад хөндлөнгөөс ямар ч албан тушаалтан нөлөөлөх, оролцох боломжгүй болсон гэсэн үг. Тодруулж хэлбэл, ачилтын захиалгыг зөвхөн вагон эзэмшигчдээс цахимаар авах бөгөөд өөрийн эзэмшлийн вагонгүй иргэн, ААН-үүд нь экспортын ачилт хийлгэх  бол хувийн вагон эзэмшигчдэд хандах юм. Ийнхүү вагон олголт, хуваарилалтад УБТЗ хөндлөнгөөс оролцохгүй болж, иргэд, ААН-үүд хоорондоо тохирч, УБТЗ-аар үйлчлүүлэх юм.

УБТЗ ачаа тээврийн үйлчилгээний цахим системийг үйлчилгээндээ нэвтрүүлснээр авлига, хүнд суртал гарах үндсийг арилгаж, хууль бусаар  хөрөнгөжих, ашиг сонирхлын сүлбээтэй гинжин холбоо үүсэх нөхцөлийг тас цохих  юм. Энэхүү мэдээлэлд иргэд, ААН-үүд ч ам сайтай байна.  Өнөөдөр УБТЗ-аар үйлчлүүлэгч 560 гаруй байгууллага, ААН-үүд  “Манай ачааг хэзээ ачиж, тээвэрлэх вэ?” хэмээн хэн нэгэн албан тушаалтныг царайчилж, “ханцуйн дотроо тохирох” бус цахимаар өөрийн ачааг хэзээ ачих, хаана тээвэрлэж явааг гар утаснаасаа харчих маш энгийн зөв ил тод, нээлттэй, хүнд сурталгүй үйлчилгээг бүрэн нэвтрүүллээ. Ямарч гэсэн авилга, хүнд суртлыг арилгахын төлөө УБТЗ том алхам хийж чаджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.181.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.