Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа
Үйл явдал
/
2022-11-15
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн 2022 оны төлөвлөгөөнд тусгагдсан “Ээлтэй дүүрэг” шалгаруулах арга хэмжээний хүрээнд шалгуур үзүүлэлтийн дагуу Нийслэлийн ЗДТГ-с холбогдох албаны хүмүүс Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т үнэлгээ өгч ажиллалаа.
Тус ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 3 дугаар улирлын биелэлтэд хяналт шалгалт хийв.
Ажлын хэсэг:
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт
-Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр заалтын хэрэгжилт
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн сан үүсгэсэн эсэх
-Салбар зөвлөлөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн шинээр санаачилсан ажил, зохион байгуулсан арга хэмжээ болон бусад холбогдох бичиг баримтуудыг шалгалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.126.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.