“ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-г алсын хороодод амралтын өдрүүдэд зохион байгуулж, төрийн 60 гаруй үйлчилгээг иргэд нэг дороос шуурхай авлаа
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх ЭКО ЭРҮҮЛ ДҮҮРЭГ үйл ажиллагааны хөтөлбөрийн ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ-ИРГЭН БҮРТ зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн алслагдсан хороод болох 12, 13,14, нисэхийн 9, 10,16,21 дүгээр хороодын иргэдэд төрийн үйлчилгээг ойр, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор “ЯВУУЛЫН НЭГ ЦЭГ”-ийн үйлчилгээг 2022 оны 11 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Явуулын нэг цэгийн үйлчилгээгээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх 16 хэлтэс, албад өөрсдийн хариуцсан чиг үүргийн дагуу 60 гаруй төрлийн төрийн үйлчилгээг 3000 орчим иргэдэд нэг дороос шуурхай хүргэн ажиллалаа.
Тухайлбал Улсын бүртгэл, Газар зохион байгуулалт, Хөдөлмөр халамж, Нийгмийн даатгал, Татвар, Жижиг дунд үйлдвэрлэл зэрэг бусад чиглэлийг төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлж, иргэдийн санал хүсэлтийг тухай бүр нь шийдвэрлэн ажиллав.
- Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах
- Хууль эрх зүйн зөвлөгөө
- Эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө
- Хөдөлмөр, халамж, нийгмийн даатгал, татварын үйлчилгээ
- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, иргэний улсын бүртгэл, тоон гарын үсэг, гадаад паспортын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл
- Үрчлэлт, асран хамгаалал, хүүхдийн мөнгөн тэтгэмж, залуучуудын мэдээлэл, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ
- Иргэдэд газрын харилцаатай холбоотой асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө
- Цэргийн бүртгэлтэй холбоотой мэдээ, мэдээлэл
- Албан бус-Насан туршийн боловсролын төвийн үйлчилгээ
- Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл, төсөл хөтөлбөр, үзэсгэлэн худалдааны талаарх мэдээлэл, зөвлөгөө мэдээллийг газар дээр нь өглөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.190.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
4 цаг 56 мин
-
Өчигдөр 15 цаг 31 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 22 мин
-
Өчигдөр 15 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
Өчигдөр 12 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Өчигдөр 15 цаг 23 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин