Засаг дарга 10 дугаар хорооны иргэдтэй уулзлаа
Үйл явдал
/
2022-11-15
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийнхээ иргэдийн санал бодлыг сонссож уулзалтуудыг зохион байгуулж байгаа. Өнөөдөр 10 дугаар хорооныхоо иргэдтэй уулзаж, тэдний санаа бодол, шүүмжлэл, тулгамдаж буй асуудлуудыг сонсож, газар дээр нь шийдвэрлэн ажиллав.



Уулзалтын эхэнд Чингэлтэй дүүрэгт улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, боловсрол, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлууд болон төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд танилцуулав.



Тэрбээр “10 дугаар хороонд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн цогцолбор барихаар дүүрэг өөрийн төсвөөр 2,8 га газрыг чөлөөлсөн” хэмээн онцоллоо.



Учир нь Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв нь эмнэлгийн зориулалтын бус, өрөө тасалгааны талбай бага, хүрэлцээгүй, лаборатори, гэмтэл, мэс засал, шүд, дүрслэл оношлогоо, халдварт, сүрьеэ, сэтгэц зэрэг тодорхой орчин нөхцөл, стандартын шаардлага хангадаггүйгээс үйлчилгээний урсгалыг зохицуулах боломжгүй, иргэдэд болон эмнэлгийн ажилтнуудын эрүүл мэнд, үзүүлж буй тусламж үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлдөг аж.

Иймд эмнэлгийн цогцолбортой болсноор дээрх асуудлууд бүрэн шийдэгдэх бөгөөд эмнэлгийн ажилчдын нийгмийн асуудал ч дагаад шийдэгдэх боломжтой юм. Дүүргийн иргэдийн зүгээс ч шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд биеэр ирж уулзаж, иргэдэд тулгамдаж буй асуудлуудад хариулт өгч, газар дээр нь шийдвэрлэхээр ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байв.

Иргэдийн хувьд дахин төлөвлөлтөд яаралтай орох хүсэлтэй байгаагаа уламжилж, ажлаа хийхгүй байгаа компанийн гэрээг цуцалж, өөр компанийг тендер, сонгон шалгаруулалтад оруулахыг хүсэж байлаа. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.10.200)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.