Ажлын хэсгийн уулзалт зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-10-28
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/161 тоот тушаалын дагуу Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж болон бусад холбогдох хуулийн дагуу Даатгуулагчдад тэтгэвэр тогтоож, олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдон гарч байгаа зөрчлийг арилгах, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хуралдлаа.
 
Ажлын хэсгийн хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Архивын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн нийгмийн даатгалын газрын хяналт, шалгалтын байцаагч, мэргэжилтнүүд оролцлоо.
Тус хуралд Архивын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг шинэчлэх, Архивын лавлагааг хуурамчаар үйлдэх, засах, үйлдлээс сэргийлж хоёр байгууллага хооронд цахимаар мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх, иргэний ажилласан байдалтай холбоотой гаргасан хуурамч лавлагааг илрүүлэх талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг, Хяналт шалгалтын газрын дарга Д.Ганзориг нар мэдээлэл хийж, архивын лавлагааг хуурамчаар үйлдэх, засварлах асуудлыг таслан зогсоох, цаашид гаргахгүй байх талаар тодорхой ажил зохион байгуулж ажиллахаар боллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.34.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.